Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.10.30/ хуралдан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “... стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчмыг баталгаажуулсныг онцолсон.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолоор “Цөмийн энергийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн Хуулийн дээрх зарчимд нийцүүлэн боловсруулж, өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт даалгасан гэдгийг тодотголоо.

Хуулийн төсөлд цацраг идэвхт хаягдал, цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглохоор тусгажээ. Мөн стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, төрөөс оруулсан буюу оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэг Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбарыг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал өөрөөр тогтоож болохоор төсөлд тусгажээ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг төрийн дансанд байршуулах, холбогдох журмыг Засгийн газар батлаххөрөнгө оруулалтын гэрээг 10 хүртэл жилийн хугацаатай байгуулахаар заасныг 20 хүртэлх жил болгон өөрчлөхцацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн ураны хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээний 5.0 хувь байхаар тусгасан байна.  

Түүнчлэн Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбарыг харгалзан Улсын Их Хурал цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрөөр тогтоох тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан  Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоохоор төсөлд тусгажээ.

Тус хуулийн төсөлтэй холбогдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал уран нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал ач холбогдолтой байгалийн баялаг гэдгийг тодотгоод, Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах амлалт өгсөн хэмээлээ. Монгол Улс 1 хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлын хэмжээгээр дэлхийд 9 дүгээрт жагсаж байгаа аж.

Тэрбээр үргэлжлүүлэн ураны хүдрийн баяжмал олборлох төслийн стратегийн, санхүүгийн болон бусад ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Энэхүү төсөл нь “Гуравдагч хөрш”-ийн хоёр дахь том хөрөнгө оруулалт буюу гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой хэмээн үзэж байгаа аж. Мөн хөрөнгө оруулалтын гэрээний сайн жишиг хувилбар болохоос гадна 1,600 шинэ ажлын байр, нарийн  мэргэжилтнүүдтэй болж, шинэ технологийыг нутагшуулан, орон нутгийн хөгжилд бодитой дэмжлэг үзүүлнэ хэмээн тооцжээ.

Сайд Н.Учрал төслийн байгаль орчны чиглэлээр хийгдсэн судалгаа, байгаль орчны ерөнхий мэдээлэл, аюужлгүй ажиллагаа, уурхайн хаалт, хаягдлын менежментийн талаар мэдээлэл танилцуулсан юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, хөрөнгө оруулалтыг татахад холбогдох хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг зайлшгүй оруулж ирэх шаардлагатай, хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ иргэд, олон нийтэд мэдээллийг бодитой, үнэн зөв хүргэх нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Батбаатар, гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно гэсэн заалтыг дэмжиж байгаа боловч хэрэгжилтийн механизмыг тодорхой болгох, хяналт тавих, зөрчигдсөн тохиолдолд хариуцлага тооцох талаар нарийвчлан тусгах саналтай байгаагаа илэрхийлсэн. Мөн хог хаягдлыг нэвтрэх цэгүүдэд илрүүлэх мэргэжлийн хяналтын байгууллагыг олон улсын байгууллагатай хамтран бий болгох, ил тод үнэлгээний системийг бий болгох, олон нийтэд тогтмол нээлттэй мэдээлдэг байх, нөхөн сэргээлтийн төлбөрийг зориулалтын дагуу зарцуулах, үүнд хяналт тавих, хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгахад эдийн засаг, байгаль орчны өөрчлөлтөд урт хугацаанд хяналт тавих тогтолцоог бий болгох нь зүйтэй хэмээсэн. УИХ-ын гишүүн Ч.Анар Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиудтай уялдуулах заалтыг заавал тусгах, яаралтай горимоор оруулж ирэхдээ процессын шаардлагыг хангуулж өргөн мэдүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байлаа.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, төсөл хэрэгжсэнээр үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлийн үнэлгээ хийгдсэн эсэх, тухайн олборлолт хийгдэх бүс нутгийн байгаль орчинд нөлөөлөх эрсдэлийн талаар лавлаж, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл төрийн дансанд нөхөн сэргээлтийн төлбөрийг байршуулахдаа ямар валютаар байршуулах, ханшийн алдагдлыг тооцсон эсэх талаар тодруулсан юмУИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, урантай холбоотой технологи, олборлолтын горимууд зэргийг зайлшгүй судлах, боловсон хүчний бодлого, хүрэлцээ зэрэгт анхаарах, хосолмол ашигт малтмал байгаа тохиолдолд эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй хэмээсэн.

УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #Уран, #АБГББХ, #Цөмийн энергийн тухай хууль,