АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй Камала Харрис мягмар гарагийн орой Вашингтон хотноо кампанит ажлынхаа хаалтыг хийлээ.
Цагаан ордны гадаах задгай талбайд зассан тайзан дээр Харрисыг Америкийн туг далбаа хүрээлж, тайзны хоёр талд цэнхэр дээр цагаанаар “ЭРХ ЧӨЛӨӨ” гэсэн бичиг бичээстэй байв.
Тэрээр цугласан 75,000 гаруй хүнд хандан өөрийн өрсөлдөгч болох Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Доналд Трампыг хяналтгүй эрх мэдлийн төлөө сонгуульд өрсөлдөж байгааг анхааруулсан байна.
“Бид Доналд Трамп гэж хэн болохыг мэднэ” гэж хэлээд, тэрээр Трампын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа дэмжигчдээ АНУ-ын Капитол руу турхирсан явдлыг дурсжээ.
“Тэр бол тогтворгүй, өшөө хорсолд автсан, гомдолд идэгдсэн хүн бөгөөд хяналтгүй эрх мэдлийг эрэлхийлэгч юм” гэж Харрис арваннэгдүгээр сарын 5-ны сонгуулийн өмнөх хаалтын үгэндээ хэлэв.
Харин Трамп болон түүний холбоотнууд нэгдүгээр сарын 6-нд болсон үймээн самууныг сүртэй зүйл биш мэтээр тайлбарлахыг оролдож байгаа.
2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр тухайн үед ерөнхийлөгч байсан Трамп дараагийн ерөнхийлөгчийг баталгаажуулах Конгрессын хуралдааныг тасалдуулахын тулд Цагаан ордны урд талын Эллипс цэцэрлэгт хүрээлэнд цугласан дэмжигчдэдээ хандан Капитол руу дайрахыг уриалсан юм.
Уг үймээний үеэр дөрвөн хүн, маргааш нь Капитолыг хамгаалж байсан нэг цагдаа нас барсан. Трамп хэрэв дахин сонгогдвол уг үйл явдалтай холбоотойгоор хэрэгт татагдсан 1,500 гаруй хүнд өршөөл үзүүлэхээ амлаад байгаа.
Харрис мөн хаалтынхаа үеэр бодлогын төлөвлөгөөгөө Трампынхтай харьцуулж, өөрийгөө эрүүл мэндийн “Medicare” хөтөлбөрийг өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа бол Трампыг хөтөлбөрийн санхүүжилтийг багасгахыг оролдох болно гэж хэлжээ. Мөн өөрийгөө эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг дэмждэг болохоо дахин илэрхийлсэн бол Трампыг тэднийг хязгаарлах болно гэж хэлэв. Түүнчлэн өөрийгөө буулт хийхийг эрхэмлэдэг гэж хэлээд, харин Трампыг мөргөлдөөнийг дэмждэг ерөнхийлөгч болох болно гэж хэлсэн байна.
Тэрээр америкчуудыг хагарал, хуваагдлыг ардаа орхихыг уриалаад, сонгуульд оролцохын ач холбогдлыг онцолжээ. “Энэ сонгууль бол магадгүй таны өгөх хамгийн чухал санал бөгөөд эрх чөлөө ба эмх замбараагүй байдлын хоорондох сонголт юм” гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters

#АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, #Камала Харрис,