Хойд Солонгос Оросын дайнд нэгдвэл АНУ Украинд нийлүүлсэн зэвсгийн хэрэглээндээ шинэ хязгаарлалт тавихгүй гэж Пентагон даваа гарагт мэдэгджээ. 

Хойд Солонгос цэргээ Украинд байлдуулахаар Орос руу илгээсэн нь Орос улс байлдааны талбар дахь өсөн нэмэгдэж буй алдагдлаа нөхөж, Украины зүүн хэсэгт аажмаар, тогтвортой урагшлахаар эрмэлзэж буйг илтгэх боловч энэ нь хоёр жил хагас үргэлжилж буй мөргөлдөөнийг улам өргөжүүлнэ гэж барууныхан санаа зовж байна.

Даваа гарагт мөн НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй Умардын цэргүүдийн асуудлаар хэлэлцээр хийснийхээ дараа Орос, Хойд Солонгосын цэргийн хамтын ажиллагаа гүнзгийрч байгаа нь Энэтхэг-Номхон далай болон Евро-Атлантын аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгдэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөн үүнийг маш аюултай гэж тодорхойлсон байна. 

Пентагон өнгөрсөн лхагва гарагт Умардын 3,000 цэрэг Оросын зүүн хэсэгт бэлтгэл сургуулилалт хийх зорилгоор ирсэн гэж тооцоолж байсан бол тооцооллоо 10,000 болгож нэмэгдүүлжээ.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Сабрина СингхТэдгээр цэргүүдийн зарим хэсэг нь аль хэдийн Украинд ойртож ирсэн бөгөөд Орос улс эдгээр цэргүүдийг байлдааны ажиллагаанд ашиглах эсвэл Оросын Курск муж дахь Украины хүчний эсрэг байлдааны ажиллагаанд оролцуулахаар төлөвлөж байгаад бид маш их санаа зовж байна мэдэгдэв.

Украины цэргийн тагнуулын алба өнгөрсөн пүрэв гарагт Умардын анги нэгтгэлүүд аль хэдийн Курскийн бүс нутагт ажиглагдсан болохыг мэдэгдсэн. Гэвч Пентагон Хойд Солонгосын цэргүүд Курскт ирсэн гэсэн мэдээллийг батлахаас татгалзав.

Тэд Курск руу чиглэн явж байгаа байх.  Одоогоор надад дэлгэрэнгүй мэдээлэл алга байна гэж Сингх сэтгүүлчийн асуултад хариулжээ.

Украины зүгээс Хойд Солонгосын цэргүүдийн талаар хэдэн долоо хоногийн өмнөөс анхааруулсан. Үүний зэрэгцээ, барууны холбоотнуудыг хатуу хариу арга хэмжээ авахыг уриалж, зэвсгийн хэрэглээнд тавьсан хязгаарлалтаа цуцлахыг шаардаж байгаа.

Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак “Хойд Солонгосын өргөн хүрээний оролцооноос сэргийлэхийн тулд бидэнд зэвсэг, тодорхой төлөвлөгөө хэрэгтэй” гэж мэдэгджээ.

НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Хойд Солонгосоос ийм тусламж авч байгаа нь Путиний хувьд цөхрөл нь нэмэгдэж байгаагийн шинж гэж хэлэв.

Мөн Путиний дайнд Оросын 600 мянга гаруй цэрэг амь үрэгдэж, шархадсан бөгөөд тэрээр Украины эсрэг дайралтаа гадаадын дэмжлэггүйгээр үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж Рютте үзэж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #ОРос, #Пентагон, #Украины дайн, #Хойд Солонгос цэргүүд,

Эх оронч монгол 103.168.34.7
2024-10-29
Орос нь хурдхан мөхөөсэй! Тэгвэл Монгол эртний өс хонзон биелэгдэж, хойд хэсгээрээ бүслэлт кольцооноос чөлөөлөгдөж дэлхийд гарах гарц дахин бий болж хүчирхэгжихсэн дээ.
Хариулах