Ням гарагийн орой АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп Нью-Йоркийн Мэдисон Сквер Гарден цэнгэлдэх хүрээлэнд сонгуулийн сурталчилгааны хаалтаа хийлээ.

Арга хэмжээний үеэр Трамп арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэл, бүдүүлэг доромжлол, цагаачдын эсрэг заналхийллээ давтсан бол түүний дэмжигчдийн уур амьсгал уур хилэн, үзэн ядалтаар дүүрэн байв.

Хэдэн цаг үргэлжилсэн арга хэмжээний үеэр нэг илтгэгч АНУ-ын 3.2 сая иргэн амьдардаг Пуэрто Риког “хогон арал” хэмээн тодорхойлсон бол улс төрийн тоймч Такер Карлсон Трампын гол өрсөлдөгч Камала Харрисыг гарал угсаагаар нь шогложээ. Мөн радио нэвтрүүлгийн нэг хөтлөгч Хиллари Клинтоныг “өвчтэй новш” гэж нэрлэсэн бол Трампын багын найз Харрисыг “христийн эсрэг үзэлтэн” гэж зарлав.

“Instagram”-д ​​18 сая гаруй дагагчтай Пуэрто-Рико улсаас гаралтай поп од Рики Мартин “Тэд бидний тухай ингэж боддог. @kamalaharris-д саналаа өгөөрэй” гэж пост хийсний дараа Трампын сонгуулийн кампанит ажлын хэвлэлийн төлөөлөгч Даниэль Альварес “Энэ хошигнол нь Ерөнхийлөгч Трампын үзэл бодол эсвэл сонгуулийн кампанит ажилтай ямар нэгэн холбоогүй” гэж мэдэгджээ.

Энэ удаагийн сонгуулийн үр дүнг тодорхойлоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх мужуудад амьдардаг Пуэрто-Рико гаралтай сонгуулийн эрх бүхий сонгогчдын хувьд дээрх хошигнолнь асуудал үүсгэж болзошгүй юм. Тухайлбал, Пенсильванид амьдардаг санал өгөх эрхтэй 580,000 орчим латин иргэдийн дийлэнх нь Пуэрто-Рико гаралтай аж.

Арга хэмжээнд цугласан дэмжигчдийн дараа Трамп үг хэлсэн бөгөөд тэрээрЭхний өдрөө би Америкийн түүхэн дэх хамгийн том албадан гаргах хөтөлбөрийг эхлүүлэх болно. Би түрэмгийлэлд өртсөн, эзлэгдсэн хот, тосгон бүрийг аврах болно гэж цагаачдын эсрэг хатуу бодлого хэрэгжүүлэх амлалтаа давтжээ.

Тэрээр цагаачлалын талаар үг хэлснийхээ дараа “дотоод дахь дайсан” буюу улс төрийн сөрөг хүчний тухай мэдэгдлээ давтсан байна.

“Бид зүгээр л Камалатай өрсөлдөж байгаа юм биш. Өнөө орой энд байгаа манай олон улстөрчид үүнийг мэдэж байгаа гэж бодож байна. Тэр бол юу биш, тэр бол ердөө л үүрэг гүйцэтгэгч. Бид Жо, Камала нараас хамаагүй том, тэднээс хамаагүй хүчтэй зүйлтэй өрсөлдөж байна, энэ нь өнөөгийн Ардчилсан намыг удирдаж буй асар том, харгис радикал зүүний машин юм.”

Тэрээр Нью-Йорк хотын үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж байсан амьдралынхаа алтан өдрүүдийг дурсан санагалзахын зэрэгцээ төрөлх хотоо хар тамхинд донтогчид, гэмт бүлэглэлүүд болон тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдардаг “хууль бус харийнхан”-д зориулсан харханд баригдсан оромж гэж нэрлэсэн байна.

Трампыг сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө Мэдисон Сквер Гарденд хаалтаа хийхээр төлөвлөж байгаагаа зарламагц шүүмжлэгчид арга хэмжээг Нью-Йоркийн түүхэн дэх хамгийн дуулиантай үйл явдлуудын нэгтэй адилтгаж эхэлсэн юм. 1939 оны хоёрдугаар сарын 20-нд Герман Польш руу довтлохоос ердөө долоон сарын өмнө Гитлерийг дэмжигч Америкийн Бунд энэ газарт нацистуудын томоохон цуглаан зохион байгуулж байсан түүхтэй.

Тухайн үед Нацистыг дэмжигч 20,000 гаруй америк хүрэлцэн ирсэн бөгөөд ихэнх нь цэргүүдийн дүрэмт хувцас өмсөж, нацист мэндчилгээ хэрэглэж байжээ. Америкийн Бундын “фюрер” Фриц Кун цугласан олонд Америкийг “түүнийг үүсгэн байгуулсан хүмүүст буцааж өгнө” гэж хэлээд, “Еврейчүүдийн хяналтанд байдаг хэвлэл”-ийг буруушааж байв.

Хиллари Клинтон өнгөрсөн долоо хоногт “CNN”-д өгсөн ярилцлагадаа хоёр үйл явдлын ижил төстэй байдлыг тэмдэглэсэн бол ням гарагийн эхээр Невада мужид болсон арга хэмжээний үеэр Харрисын сонгуулийн хамтрагч Тим Уолз мөн харьцуулалт хийжээ.

Уолз “Доналд Трамп Мэдисон Сквер Гарденд томоохон цуглаан хийж байна. 1930-аад оны дундуур Мэдисон Сквер Гарденд болсон томоохон жагсаалтай ижил төстэй зүйлүүд ажиглагдаж байна. Түүнийг яг юу хийж байгаагаа мэдээгүй гэж би бодохгүй байна” гэж хэлсэн байна.

Трампын сонгуулийн кампанит ажлын багаас энэ адилтгалыг хүчтэй эсэргүүцэж, Клинтоны хэлсэн үгийг “жигшүүртэй” гэж тодорхойлжээ.

Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, #Бүгд найрамдах нам, #Доналд Трамп, #хаалтын арга хэмжээ, #Мэдисон Сквер Гарден,