Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна.
Хоёр улсын хамтын ажиллагааны түүхт ойг тэмдэглэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн “Саранхөхөө” театр, хөрш Эрээн хотын “Улаанмөчир чуулга” хамтран 10 дугаар сарын 26-нд Сайншанд хотод урлагийн тоглолт зохион байгуулав. Тоглолтод хоёр улсын нийт 60 гаруй уран бүтээлч оролцлоо.
Тоглолтод “Саранхөхөө” театрын уран бүтээлчид говийн Ноён хутагт Лувсанданзанравжаагийн бүтээл “Үлэмжийн чанар” дуу, зууны манлай бүжиг дэглээч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Цэрэндуламын Сэвжидийн дэглэлт “Жалам хар” бүжиг зэрэг Монголын тайзны урлагийн сор болсон бүтээлийг үзэгчдэд хүргэсэн бол Эрээн хотын “Улаанмөчир чуулга” хятад үндэсний дуу, бүжгийг олны хүртээл болгожээ.
Монгол Улс БНХАУ-тай 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 75 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа шинэ түвшинд хүрч, хамтын ажиллагааны үр ашгийг хуваалцсан, илүү өргөн цар хүрээг хамруулж хөгжсөөр иржээ.