Хойд Солонгосын Батлан хамгаалах яам Өмнөд Солонгосын армийг улс төрийн зорилгоор тус улсын нутаг дэвсгэр рүү дрон илгээсэнд буруутгаж, үүнийг тусгаар тогтнолд нь халдсан үйлдэл хэмээн тус улсын төрийн мэдээллийн хэрэгслээр өнөөдөр мэдэгдэв.
Тус яамны мэдээлэлд өгүүлснээр Өмнөд Солонгосын дронууд энэ сард дор хаяж гурван удаа Пхеньяны дээгүүр нисэж, тус улсын эсрэг ухуулах хуудас тараасан байна. “KCNA” агентлаг мөн осолдсон Өмнөд Солонгосын цэргийн дроны гэрэл зургуудыг нийтэлжээ.
Түүнчлэн Хойд Солонгосын эрх баригчид нисгэгчгүй онгоцны нислэгийн удирдлагын системийг шалгаж үзээд 2023 оны зургадугаар сараас хойших хугацаанд хамаарах “улс төрийн сэдэлттэй хог хаягдал” буюу олон нийтийн санаа бодол, ёс суртахуунд тодорхой байдлаар нөлөөлөх зорилготой суртал ухуулга, материал тараах төлөвлөгөө зэрэг нийт 230 гаруй нислэгийн төлөвлөгөө, бүртгэлийг илрүүлсэн болохыг мэдэгдсэн байна.
Тухайлбал, аравдугаар сарын 8-ны өдөр бүртгэгдсэн нисгэгчгүй онгоц Өмнөд Солонгосын хилийн Бэннёндо арлаас шөнийн цагаар хөдөлж, хэдэн цагийн дараа Пхеньян дахь Гадаад хэргийн яам болон Батлан хамгаалах яамны байрны дээрээс ухуулах хуудас тараасан байна.
Өмнөдийн Батлан хамгаалах яам энэ талаар тайлбар хийгээгүй ч өмнө нь Пхеньянаас хийсэн нэг талын мэдэгдэлд “хариу өгөх эсвэл баталгаажуулах шаардлага байхгүй” гэж мэдэгдэж байсан.
Хойд Солонгосын хэвлэлийн төлөөлөгч хэрэв ийм хэрэг дахин гарвал тус улс “өршөөлгүйгээр довтлох болно” гэж анхааруулсан болохыг “KCNA” иш татжээ.
Тавдугаар сарын сүүлчээр Умардын зүгээс Өмнөд рүү хог хаягдал бүхий агаарын бөмбөлөг нисгэж эхэлснээс хойш хоёр Солонгосын хооронд хурцадмал байдал сэргэж, Өмнөдийн зүгээс дахин хилийн бүсэд чанга яригчаар суртал ухуулга нэвтрүүлж эхлэхэд хүрсэн билээ.
Эх сурвалж: Reuters

#нисгэгчгүй онгоц, #Өмнөд Солонгос, #Хойд солонгос,