Пүрэв гарагт Хятадын “Deep Blue Aerospace” стартап 2027 онд хийгдэх сансрын аяллынхаа эхний хоёр тасалбарыг тус бүр нь 1.5 сая юань буюу 211,000 доллароор худалдах  гэж байна.

“Deep Blue Aerospace” тасалбарыг орон нутгийн цагаар 18:00 цагт худалдаанд гаргах бөгөөд ирэх сард илүү олон тасалбар худалдахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Пуужин зорчигчдыг сансарт гаргах боловч тойрог замд хүрэхгүй, зөвхөн суборбит руу хүргээд буцах гэнэ.

Сүүлийн жилүүдэд арилжааны зорчигч тээврийн салбар шинэ шатанд хүрсэн бөгөөд одоогоор энэ салбарт “Blue Origin”, “SpaceX” зэрэг АНУ-ын компаниуд тэргүүлж байна.

“Deep Blue Aerospace”-ийн хувьд сансрын аялал жуулчлалын салбарын хөгжлийг хойш нь татаж буй чухал хүчин зүйл болох нислэгийн зардлыг бууруулах зорилгоор дахин ашиглах боломжтой пуужин бүтээж байгаа ба 2025 оны эхний улиралд туршилтын нислэг хийхээр төлөвлөж байгаа аж.

“Deep Blue Aerospace”-с гадна Хятадын өөр хэд хэдэн компани сансрын аялал жуулчлалын салбарт орж байгаагаа зарлаад байгаа. Тухайлбал, төрийн дэмжлэгтэй “CAS Space” компани 2028 он гэхэд анхны сансрын аялалаа хийхээр төлөвлөж байгаагаа тавдугаар сард мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Reuters

#ХЯтад, #сансрын аялал жуулчлал, #Deep Blue Aerospace,