Лхагва гарагт Туркийн Агаарын сансрын аж үйлдвэрийн төв байранд хоёр этгээд террорист халдлага үйлдсэний улмаас 5 хүн амь үрэгдэж, 22 хүн шархадсан болохыг Анкара мэдэгджээ.

Дотоод хэргийн сайд Али Йерликаягийн мэдэгдсэнээр халдлага үйлдэгч этгээдүүд халдлагын дараа амь үрэгдсэн бөгөөд шархадсан хүмүүсийн хоёрынх нь ​​биеийн байдал маш хүнд байгаа гэв.

Гэмт этгээдүүд Курдистаны ажилчны намын (PKK) гишүүд байсан байх магадлал өндөр байгааг Йерликая мөн мэдэгдсэн байна.

Халдлагын хэв маягийг харвал энэ нь PKK-ийн ажиллагаа байж болзошгүй байна. Халдлага үйлдэгчдийг хэн болохыг тогтоож, бусад нотлох баримтууд тодорхой болмогц бид илүү тодорхой мэдээлэл хуваалцах болно” гэж тэрээр хэлжээ.

Туркийн Агаарын цэргийн хүчин Иракийн хойд болон Сирийн хойд хэсэгт агаараас цохилт өгч, Курдын ажилчны намын 32 объектыг устгаж, олон гишүүнийг нь устгасан болохыг тус улсын Батлан ​​хамгаалах яам лхагва гарагийн орой мэдэгдсэн байна.

Прокурорууд мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн болохыг төрийн мэдлийн “Anadolu” агентлаг мэдээлжээ.

Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Оросын Казань хотод болж буй БРИКС-ийн бага хурлын үеэр халдлагыг зэмлэн буруушаасан байна. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мөн халдлагыг буруушаагаад, эмгэнэл илэрхийлжээ. Түүнчлэн НАТО, АНУ, Европын холбоо халдлагыг буруушаасан байна.

Халдлага болсон “TUSAS” нь Туркийн хамгийн том сансрын үйлдвэрлэгч бөгөөд одоогоор сургалтын хөлөг онгоц, байлдааны болон иргэний нисдэг тэрэг үйлдвэрлэж, тус улсын анхны дотоодын сөнөөгч онгоц болох “KAAN”-ыг бүтээж байна. Туркийн Зэвсэгт хүчний сан болон засгийн газрын эзэмшилд байдаг тус байгууллагад 10 мянга гаруй хүн ажилладаг.

Эх сурвалж: Reuters

#террорист халдлага, #турк, #Курдистаны ажилчны намын,