“Reuters/Ipsos” агентлагийн сүүлийн санал асуулгаар АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй дэд ерөнхийлөгч Камала Харрис Бүгд найрамдах намын өрсөлдөгч ерөнхийлөгч асан Доналд Трампыг 46-43 хувийн саналаар илүүрхжээ.
Долоо хоногийн өмнөх ижил санал асуулгад Харрис Трампыг 45-42 хувийн саналаар илүүрхэж байв.
Шинэ санал асуулгаар сонгогчид эдийн засаг, цагаачлалын асуудалд Трампыг дэмжсэн хэвээр байсан бол судалгаанд оролцогчдоос дараагийн ерөнхийлөгч албан тушаал хаших эхний 100 хоногтоо юуг анхаарах ёстой вэ гэсэн асуултад цагаачлалын асуудал 1-р байранд оржээ. Сонгогчдын 35% нь цагаачлалыг сонгосон бол 11% нь орлогын тэгш бус байдлыг, 10% нь эрүүл мэндийн үйлчилгээ, татварыг нэрлэсэн байна.
Гэхдээ аль нэр дэвшигч улс төрийн хэт туйлшрал, ардчиллын эсрэг заналхийлэлтэй тэмцэхэд илүү тохирох вэ гэсэн асуултад Харрис 42%, Трамп 35%-ийн санал авчээ. Харрис мөн үр хөндөлтийн бодлого, эрүүл мэндийн бодлогын тал дээр сонгогчдоос илүү дэмжлэг авсан хэвээр байна.
Харрис маш бага саналын зөрүүгээр Трампыг илүүрхэж байгаа боловч арваннэгдүгээр сарын 5-нд болох сонгуульд ялахад хангалтгүй байж магадгүй юм.
“Reuters/Ipsos” зэрэг үндэсний хэмжээний судалгаа сонгогчдын үзэл бодлын тусгал боловч Сонгуулийн коллежийн үр дүн нь ялагчийг тодорхойлдог бөгөөд энэ удаад долоон мужийн санал сонгуулийн үр дүнг шийдвэрлэх магадлалтай байна.
2016 оны сонгуулийн үеэр Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон үндэсний санал асуулгыг 2 оноогоор тэргүүлж байсан ч эцсийн мөчид Трамп ялалт байгуулж байв.
Эх сурвалж: Reuters

#АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, #Доналд Трамп, #Камала Харрис,