Боловсролын сайд П.Наранбаяр Монгол Улсын Консерваторын ахмад багш нартай уулзав. Тус Консерватор нь 1937 онд Уран сайхны сургууль нэртэй байгуулагдсанаасаа хойш Монголын урлагийн боловсролын системийг төлөвшүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн хөгжмийн мэргэжлийн дээд боловсролын байгууллага юм.
Их сургуульд багшлах мэргэжлийн хөгжимчдөд урлагийн доктор зэрэг олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, урлагийн сургуулиудын хөтөлбөрийн давхцалыг зохицуулах, Консерваторт хөгжмийн багш бэлдэх хөтөлбөрийг бий болгохдоо консерваторын төгсөгчдөөс элсэлт авах гэх мэт саналыг ахмад багш нар хэлэв.
Боловсролын сайд П.Наранбаяр саналуудыг дэмжиж буйгаа илэрхийлээд, хөгжим, урлагийн боловсрол өндөр ач холбогдолтойг онцоллоо.