Өнгөрсөн сард Израилын агаарын цохилтод өртөн амь үрэгдсэн Хезболла зэвсэгт бүлэглэлийн удирдагч Хассан Насраллагийн орыг залгамжлах гэж байсан Хашем Сафиеддинийг хөнөөснөө Израилын цэргийнхэн мягмар гарагт баталлаа.

Хашем Сафиеддин Ливаны нийслэл Бейрут хотын өмнөд захад мөн агаарын цохилтод өртөн амиа алдсан гэж Израилын Батлан ​​хамгаалах хүчин (IDF) мэдэгдсэн байна.

Израилтай тулалдаж буй Ираны дэмжлэгтэй Ливаны Хезболла бүлэглэл Сафиеддин нас барсан эсэхийг хараахан батлаагүй байна.

Өмнөх удирдагч Насралла нь есдүгээр сарын 27-нд Израилын агаарын цохилтод өртөн амиа алдсан юм.

Аравдугаар сарын 4-нд хотын нисэх онгоцны буудлын ойролцоо болсон агаарын цохилтын дараа Хезболлагийн албаныхан Сафиеддинтэй холбоо тасарсан гэж мэдэгдсэн бол АНУ-ын хэвлэлүүд Израилын албаныхныг иш татан шашны тэргүүнийг цохилтын гол бай байсан талаар мэдээлж байв. 

Мягмар гарагт Израилын Батлан ​​хамгаалах хүчний мэдэгдэлд өгүүлснээр Бейрут дахь Хезболлагийн тагнуулын төв байранд хийсэн цохилтын үеэр Сафиеддинээс гадна бүлэглэлийн тагнуулын штабын командлагч гэгддэг Али Хуссейн Хазима амь үрэгдсэн байна.

Израил Сафиеддиныг олон жилийн турш Израилын эсрэг террорист халдлага зохион байгуулсан, мөн Хезболлагийн гол шийдвэр гаргах үйл явцад оролцдог гэж тайлбарлажээ. 

2017 онд АНУ болон Саудын Араб Сафиеддиныг алан хядагч гэж зарлаж байв.

Израил Газын зурвас дахь дайны дараа эхэлсэн хил дамнасан дайсагналцал нэг жил үргэлжилсний эцэст Хезболлагийн дайралтаас болж дүрвэсэн хилийн бүс нутгийн оршин суугчдыг аюулгүйгээр гэрт нь буцаан авчрахын тулд бүлэглэлийн эсрэг тэмцлээ эрчимжүүлээд байгаа. 

Ливаны эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд дор хаяж 2,464 ливан амиа алдаж, 12 мянга орчим хүн шархадсан байна.

Харин Хезболлагийн Израил хийсэн дайралтын улмаас тус улсын хойд хэсэг болон эзлэгдсэн Голаны өндөрлөгүүдэд наад зах нь 59 хүн амиа алджээ.

Эх сурвалж: BBC

#Израил, #Хезболла бүлэглэл, #Хашем Сафиеддин,