Ням гарагт 2.5 сая хүн амтай зүүн Европ дахь далайд гарцгүй Молдав улсад ерөнхийлөгчийн сонгууль болон Европын холбоонд нэгдэх зорилтыг үндсэн хуульд тусгах эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт болж өндөрлөсөн.
Даваа гарагийн эхээр саналын хуудасны 92 гаруй хувийг тоолсны дараах дүнгээр молдавчуудын 52 хувь нь Европын холбоонд нэгдэхийн эсрэг санал өгч, 47 хувь нь дэмжсэн санал өгсөн талаар хэвлэлүүд мэдээлж байв.
Тэгвэл саналын хуудасны 99%-ийг тоолсны дараах дүнгээр 50.31% нь дэмжсэн санал өгсөн болохыг Сонгуулийн төв хороо мэдэгджээ.
Молдавын хэвлэлд бичсэнээр тоолоогүй үлдсэн саналын хуудасны ихэнх нь гадаадаас саналаа өгсөн иргэдийнх бөгөөд дэмжсэн байр суурьтай байх магадлал өндөр гэж үзэж байгаа аж.
Харин ерөнхийлөгчийн сонгуульд барууныг дэмжигч Ерөнхийлөгч Майя Санду 41.91 хувийн санал авч эхний шатанд тэргүүлсэн байна. Гэсэн ч нэр дэвшигчдийн аль нь ч 50-иас дээш хувийн санал аваагүй тул арваннэгдүгээр сарын 3-нд хоёр дахь шатны санал хураалт явуулах нь тодорхой болсон.
Санду хоёрдугаар шатанд Оросын талыг баримтлагч социалистуудын дэмжлэгтэй прокурор асан Александр Стояноглотой өрсөлдөх болно. Стояногло нь эхний шатны санал хураалтад 26 орчим хувийн санал авчээ.
Сонгуулийн өмнөх судалгаагаар Санду Стояногло болон бусад нэр дэвшигчдийг илт давуу илүүрхэж, бүх нийтийн санал асуулга явуулахын өмнөхөн сонгогчдын 60 орчим хувь нь ЕХ-нд элсэх замыг дэмжиж байсан тул өнөөдрийн санал хураалтын үр дүн олон хүнийг гайхширууллаа.
Молдавын эрх баригчид санал хураалтын үеэр болон санал хураалт болохын өмнө хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлого, сонгогчдын саналыг худалдаж авсан тохиолдлууд болон бусад сонгуулийн луйврын талаар мэдээлээд, эдгээрт “гадаадын хүчин”-ийг буруутгасан.
Москвагийн зүгээс дээрх буруутгалыг үгүйсгэсэн бөгөөд Сонгуулийн төв хорооны мэдэгдлийн дараа үр дүнд нь эргэлзэж байгаагаа мэдэгджээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков санал хураалтын үр дүн эцсийн мөчид эргэсэн явдлыг “тайлбарлахад хэцүү” гэж хэлээд, эцсийн үр дүнг хүлээхийг сэтгүүлчдэд уриалсан байна. Мөн “Ийм нөхцөлд ч гэсэн бид Ерөнхийлөгч Сандугийн үзэл суртлыг хэр олон хүн дэмжихгүй байгааг харлаа” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: The Guardian

#ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ, #молдав, #бүх нийтийн санал хураалт,