Гэмтэл согогийн тусламж үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгын хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Монгол Хьюндай” эмнэлэгтэй хамтарч ажиллахаар боллоо гэж ГССҮТ-өөс мэдээллээ.
Хамтарч ажиллах санамж бичигт ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах болон “Монгол Хьюндай” эмнэлгийн захирал З.Нямаа нар гарын үсэг зурж, гэмтэл согогийн чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх тодорхой ажлуудын талаар ярилцаж тохирсон байна.
Тус уулзалтад ГССҮТ-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, “Монгол Хьюндай” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Батсайхан нарын албаны төлөөлөл оролцсон юм.
Хамтын ажиллагааны хүрээнд эмнэлэг хооронд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл солилцох, эмнэлзүйн сургалт, эрдэм шинжилгээний хурал, арга хэмжээг хамтран зохион байгуулахаас гадна эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулах, туршлага солилцохоор болжээ.
БНСУ-ын “Хьюндай” нэгдсэн эмнэлгийн Монгол дахь салбар болох тус эмнэлэг нь гэмтэл согог, мэс засал, дотор зүрх судас, мэдрэл, хүүхэд, чих хамар хоолой, нүд судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлгүүдийн нэг юм.

#ГССҮТ, #“Монгол Хьюндай” эмнэлэг,