Гэрэл зургийг MPA.mn

Хүйтний улирал эхэлж, айлуудын галлагаа нэмэгдсэнтэй холбогдуулан ахуйн гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна гэж ОБЕГ-аас сэрэмжлүүлсэн. Өнгөрсөн хоногт гал түймрийн дараах дуудлага мэдээллүүд бүртгэгдлээ. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07:22  цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход Daewoo DCP32D загварын автомашины кабин хэсэг, Daewoo DCM120 загварын автомашины кабин хэсэг бүрэн шатаж, Daewoo NOVUS/ загварын автомашины баруун хаалга хайрагдсан, Hyundai JJ-H5217-179 загварын автомашины баруун хойд талын  2 дугуй болон хаалга /бетон зуурмаг шахагч автомашинууд/ тус тус шатаж байсныг ажиллан унтраасан.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, хаяг эзэмшигч тодорхойгүй 2 давхар байшингийн  1 давхрын хана, таазны хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд өнжмөл шар өвс шатаж  байна гэсэн дуудлагыг 11:59  цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-гийн эзэмшлийн хашааны 0.5 га өнжмөл шар өвс, 2 метр  хашаа  шатаж байсныг ажиллан унтраасан.

Төв аймгийн Алтанбулаг суманд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:37 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын Гал түймэр унтраах аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 8х10 метрийн хэмжээтэй мансардтай байшин, доторх эд зүйлс шатаж байсныг ажиллан унтраасан.

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1-р багийн “Цагаан усны хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс баруун зүгт 65 км/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 17:04 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх аврах бүлийн алба хаагчдыг очиход “Prius-30” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 6-р багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 00:09  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн эзэмшлийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллан унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн 1 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай 1 гэр, угсарч барьсан 4 ханатай, 5 ханатай 2 гэр тус тус шатаж байсныг ажиллан унтраасан. Уг гал түймэрт /Г. 5 настай эрэгтэй, А. 3 настай эмэгтэй/ өртөж нас барсан. Буцалтгүй нэрвэгдэгчийг аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.

#Гал түймэр, #обег, #Сэрэмжлүүлэг, #хоногийн мэдээ,