Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) нь 1948 оны дөрөвдүгээр сарын 7-нд анх үүсгэн байгуулагдаж үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг Дэлхийн Эрүүл Мэндийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон.
Дэлхийн нийт хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, улс орнуудын Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулах зорилготой эл өдрийг манай улс сүүлийн 50 гаруй жил тэмдэглэн өнгөрүүлж байна.
2025 онд Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Эрүүл эхлэл, итгэлтэй ирээдүй” уриан дор тэмдэглэж байна.
Энэ жил Дэлхийн эрүүл мэндийн өдрөөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) эх, нярай бүрт шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэхийн тулд шуурхай, шийдвэртэй арга хэмжээ авахыг уриалж байна.
Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам нь ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр "Эрүүл нярай" санаачилгыг хэрэгжүүлж, эх, хүүхдийг #ЭрүүлЭхлэл-ээр хангахад хүчин чармайлтаа нэгтгэн, эрчимжүүлэн ажиллаж байна.

#онцолсон, #дэмб, #эмя, #Дэлхийн эрүүл мэндийн өдөр,