Солонгосын хойгт хурцадмал байдал газар авч байгаа энэ үед Хойд Солонгосын албан тушаалтнууд хоёрхон өдрийн дотор 1.4 сая орчим оюутан, залуучуудын холбооны удирдлагуудыг армид элсүүлжээ.
“Залуучууд хувьсгалын зэвсгээр дайсныг устгах ариун дайнд” тулалдахаар шийдэмгий байна гэж Умардын төрийн мэдлийн “KCNA” агентлаг лхагва гарагт мэдээлсэн байна.
Өнгөрсөн жил Хойд Солонгосын хэвлэл мөн ард иргэд нь АНУ-ын эсрэг тулалдахаар сайн дураараа цэрэгт элсэж байгаа тухай ижил төстэй мэдэгдэл хийж байв.
Сүүлийн үед хоёр Солонгосын асуудал хурцдаж, Солонгосын хойгт дахин дайн дэгдэх вий гэсэн болгоомжлол нэмэгдсээр байна.
Өнгөрсөн тавдугаар сараас хойш Хойд Солонгосоос илгээсэн хог дүүжилсэн агаарын бөмбөлгүүдээс болж хоёр Солонгосын харилцаа муудаад байгаа. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Солонгос Өмнөдийг нийслэл Пхеньяны дээрээс ухуулах хуудас тараахын тулд дрон нисгэсэн хэмээн буруутгасан.
Түүнчлэн мягмар гарагт Хойд Солонгос хоёр Солонгосыг холбодог авто зам болон төмөр замын зарим хэсгийг дэлбэллээ. Хариуд нь Өмнөд Солонгосын цэргийнхэн анхааруулах зорилгоор гал нээхэд хүрсэн байна.
“KCNA” лхагва гарагийн нийтлэлдээ “Хэрэв дайн дэгдвэл БНСУ газрын зургаас арчигдах болно. Дайн хийхийг хүсээд байгаа бол бид оршин тогтнолд нь цэг тавихад бэлэн байна” гэж бичжээ.
Эх сурвалж: Reuters

#Хойд солонгос, #армийн бие бүрэлдэхүүн,