Дэлхийд, ялангуяа авлига, дарангуйлалд автсан орнуудад яагаад тэгш бус байдал үргэлжлэн оршин тогтносоор байдгийг судалсан АНУ-ын эрдэмтэд 2024 оны Нобелийн эдийн засгийн шагналыг хүртлээ.

Британи-Америк гаралтай Саймон Жонсон, Жеймс Робинсон болон Турк-Америк гаралтай Дарон Асемоглу нарын институци хэрхэн бүрэлдэж, хөгжил цэцэглэлтэд нөлөөлдөг талаар хийсэн ажил нь Шведийн Шинжлэх Ухааны Академид үнэлэгдсэн байна.

Улс орнуудын орлогын асар их ялгааг багасгах нь бидний цаг үеийн хамгийн том сорилтуудын нэг юм. Энэхүү зорилгод хүрэхэд төрийн байгууллагууд чухал үүрэгтэй болохыг эдгээр шагналтнууд харуулсан. Тэд бага орлоготой олон оронд институцийн орчин сул байдгийн үндсэн шалтгааныг тодорхойлсон гэж Эдийн засгийн шинжлэх ухааны шагналын хорооны дарга Якоб Свенссон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 

Нэн ядуу гэж тодорхойлдог хүн амын 40% нь оршин суудаг дэлхийн хамгийн ядуу буурай 26 улсын өр 2006 оноос хойш дээд цэгтээ хүрсэн талаарх Дэлхийн банкны тайлан гарснаас нэг өдрийн дараа уг шагналыг олгосон нь ядуурлын эсрэг тэмцэлд томоохон өөрчлөлт гарсныг илтгэж байна.

Асемоглу, Жонсон нар Массачусетсийн технологийн дээд сургуульд ажилладаг бол Робинсон Чикагогийн их сургуульд ажилладаг аж.

Эдийн засгийн шагнал нь динамитыг зохион бүтээгч, бизнесмен Альфред Нобелийн гэрээслэлээр үүсгэн байгуулагдсан Нобелийн шагналын төрөлд анх багтдаггүй байсан боловч хожим 1968 онд дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналын төрөлд нэмж, Шведийн төв банкнаас санхүүжүүлж эхэлсэн юм.

Өнгөрсөн хугацаанд уг шагналыг Милтон Фридман, Жон Нэш, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн дарга асан Бен Бернанке зэрэг нөлөө бүхий сэтгэгчид хүртэж байжээ.

Өнгөрсөн жил Харвардын их сургуулийн эдийн засгийн түүхч Клаудиа Голдин эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин, хөдөлмөрийн зах зээлийн тэгш бус байдлын шалтгааныг судалсан бүтээлээрээ Нобелийн шагналтан болсон юм.

Эх сурвалж: Reuters

#Нобелийн шагнал, #эдийн засаг, #Саймон Жонсон, #Жеймс Робинсон, #Дарон Асемоглу,