Дэлхий даяар 370 сая гаруй эсвэл найман охин эсвэл насанд хүрсэн эмэгтэй тутмын нэг нь 18 нас хүрэхээсээ өмнө хүчингийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэсэн тооцоог НҮБ-ын Хүүхдийн сан гаргажээ.

2010-2022 оны хооронд дэлхийн 120 улс орон, бүс нутагт явуулсан үндэсний хэмжээний судалгаанд үндэслэсэн, энэ асуудлаарх дэлхийн анхны судалгаанд өгүүлснээр онлайн болон хэл амаар доромжлох гэх мэт бэлгийн хүчирхийллийн бусад хэлбэрийг тооцвол энэ тоо 650 сая буюу таван хүн тутмын нэг болж нэмэгдэж байгаа аж.

Хэдийгээр бэлгийн хүчирхийллийн хохирогчдын дийлэнх нь охид, эмэгтэйчүүд боловч 240-310 сая хөвгүүн эсвэл насанд хүрсэн эрэгтэй буюу 11 тутмын 1 нь бага насандаа хүчингийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан байна.

НҮБ-ын Хүүхдийн сан ирэх сард Колумбид болох Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох дэлхийн сайд нарын анхдугаар бага хурлын өмнө тайлангаа танилцуулжээ.

Тус байгууллага бэлгийн хүчирхийллийг газар зүй, соёлын ялгаа, эдийн засгийн байдлаас үл хамааран өргөн тархсан асуудал болохыг тайландаа тэмдэглэсэн байна. 

Гэсэн ч Сахарын цөлийн өмнөд хэсэгт орших Африкийн бүс нутагт хамгийн олон хохирогч буюу 79 сая охид, эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэж тооцоолжээ. Энэ нь бүс нутгийн охид, эмэгтэйчүүд 22 хувийг эзлэх үзүүлэлт аж. Зүүн болон Зүүн өмнөд Ази 75 сая буюу 8 хувьтай удаалсан байна.

Төв болон Өмнөд Азид 73 сая буюу 9 хувь; Европ, Хойд Америкт 68 сая буюу 14 хувь; Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад 45 сая буюу 18 хувь, Хойд Африк, Баруун Азид 29 сая буюу 15 хувь; Номхон далайн арлуудад 6 сая буюу бүс нутгийн охид, эмэгтэйчүүдийн 34 хувь нь бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байжээ. 

Эмзэг орчинд буюу НҮБ-ын энхийг сахиулах хүчин байрлаж байгаа эсвэл олон тооны дүрвэгсэдтэй, сул институци бүхий газарт харьцаа нь бүр 4-1 болж нэмэгдэж байгааг тайланд дурдсан байна.

Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн дийлэнх нь өсвөр насанд, ялангуяа 14-17 насны хооронд тохиолддог бөгөөд эдгээр хохирогчид бэлгийн замын халдварт өвчин, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд өртөх эрсдэл өндөр байдаг аж. 

НҮБ-ын Хүүхдийн сан асуудлыг бүхэлд нь шийдвэрлэхийн тулд мэдээлэл цуглуулах тал дээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж дүгнэжээ. Мөн хууль тогтоомжийг чангатгах, хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл гэж юу болохыг таниулах, мэдээлэхэд нь туслах зэрэг дэлхий нийтийн арга хэмжээг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг онцолсон байна.

Эх сурвалж: Reuters

#НҮБ-ын хүүхдийн сан, #Юнисеф,