Менингококкт халдвар нь Neisseria meningitidis хэмээх нянгаар үүсгэгддэг ноцтой, амь насанд аюултай халдвар бөгөөд тархины бүрхүүл (менингит), цус (септицеми), уушги болон бусад эрхтнийг гэмтээх аюултай өвчин юм.

Менингококкт халдварын хэлбэрүүд

1. Менингит – Тархины бүрхүүлийн үрэвсэл
2. Септицеми – Цусан дахь хүнд халдвар, хордлогот үрэвсэл
3. Холимог хэлбэр – Хоёр хэлбэр хавсарч илрэх

Халдвар дамжих зам

• Агаар дуслын зам – Найтаах, ханиах, ойр зайнаас ярих үед
• Шүлсээр дамжих – Хоол, уух зүйл хуваалцах, үнсэлцэх
• Гар дамжин бохирдсон гадаргуугаар халдвар авах

Гол шинж тэмдгүүд

Менингитийн үед:
• Гэнэт өндөр халуурах
• Толгой хүчтэй өвдөх
• Хүзүү хөшиж, хөдөлгөхөд өвдөх
• Гэнэт бөөлжих
• Арьсан дээр улаан, хөхөвтөр тууралт гарах
• Гэрэлд мэдрэмтгий болох
• Ухаан санаа самуурах
Септицемийн үед:
• Өндөр халуурах
• Амьсгал давчдах
• Арьсан дээр улаан ягаан тууралт гарах
• Амархан ядрах, ухаан балартах

Хэн илүү өртөмтгий вэ?

• 5 хүртэлх насны хүүхдүүд
• Өсвөр насныхан (16-25 нас)
• Хөгшин настай хүмүүс
• Дотны хавьталд орсон хүмүүс (гэр бүл, хамт ажиллагсад)
• Дархлаа султай хүмүүс

Эмчилгээ

Менингококкт халдвар нь маш хурдан хүндрэх аюултай тул яаралтай антибиотик эмчилгээ шаардлагатай. Эрт оношлогдож, эмчилгээ эхэлбэл эдгэрэх боломж өндөр. Гол эмчилгээнд:
-Антибиотик эмчилгээ (Пенициллин, Цефалоспорин)
-Халуун бууруулах, өвчин намдаах эмчилгээ
-Шингэн сэлбэх эмчилгээ

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Вакцин хийлгэх – Менингококкт халдварын эсрэг вакцин нь хамгийн үр дүнтэй арга
-Гараа тогтмол угаах – Халдвараас хамгаалах энгийн боловч чухал арга
-Халдвартай хүнтэй ойрын хавьталд орохгүй байх
-Дархлаагаа дэмжих – Д витамин, зөв хооллолт, сайн амрах

Менингококкт халдвар нь хурдан хүндрэх магадлалтай, ноцтой өвчин тул шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нэн даруй эмчид хандах шаардлагатай. Ялангуяа бага насны хүүхэд, залуус, өндөр настнууд эрсдэлтэй байдаг тул вакцинжуулалт, эрүүл ахуйг чанд сахих нь хамгаалах хамгийн үр дүнтэй арга юм.

May be an image of text

МЭДЭГДЭЛ

(2025.02.02)

-Цусархаг тууралтын шинж тэмдэг бүр ХӨСҮТ дээр шууд яаралтай ирж эмнэл зүйгээрээ тууралтын шинж тэмдэг бүрээс сэжигтэй тохиолдлоо ялган бүртгэж, тандалт хийж байна. 
-Эмчилгээний хугацаа алдахгүй, халдварын тархалт нэмэгдүүлэхгүй зорилгоор бүх тууралтыг ХӨСҮТөвийн яаралтай тусламжид хүлээн авч байна. 
-Хүүхдийнхээ дархлааг дэмжиж хоолой амыг давс, содын уусмалаар зайлуулах, дулаан хувцаслах, маск зүүх, гарын ариун цэвэр сахих, гэр бүлийн бүх гишүүд дээрх зөвлөмжийг дагахыг зөвлөж байна.

#онцолсон, #Менингококкт халдвар,

0 / 1000