Курск мужид Оросын армийн цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдаж буй Хойд Солонгосын цэргүүд их хэмжээний хохирол амссан тул фронтын шугамаас эргүүлсэн татсан тухай “New York Times” сонин Украин болон АНУ-ын нэрээ нууцалсан албан тушаалтнуудаас иш татан мэдээлжээ.
Оросын төлөө Украины армийн эсрэг тулалдахаар Курс муж руу илгээгдсэн Хойд Солонгосын 11,000 цэргээс 4,000 орчим нь амиа алдсан, шархадсан, олзлогдсон эсвэл сураггүй алга болсон байж магадгүй талаар барууны зарим албаны хүмүүс өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.
Тэгвэл Хойд Солонгосын цэргүүдийг их хэмжээний хохирол амссаны дараа тэднийг нэмэлт сургалтад хамруулах зорилгоор, эсвэл дахин хүнд хохирол амсуулахгүйн тулд стратегиа өөрчлөхөөр фронтын шугамаас эргүүлэн татсан байж магадгүй гэж АНУ-ын албаны хүмүүс үзэж байгаа аж.
Хэдийгээр Пхеньяны цэргүүд “хамгийн сайн бэлтгэгдсэн тусгай ажиллагааны цэргүүд” боловч тулалдаанд ердийн явган цэргийн үүрэгтэйгээр оролцож байгаагаас их хэмжээний хохирол амсаж байна гэж АНУ дүгнэжээ.
Өнгөрсөн долоо хоногт “NYT” агентлаг мөн АНУ-ын батлан хамгаалахын өндөр албан тушаалтнаас иш татан Хойд Солонгосыг ойрын саруудад Орос руу нэмэлт хүч илгээхээр бэлтгэж байгаа талаар мэдээлсэн билээ.
“NYT”-д бичсэнээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Курскт цэргээ байршуулах саналыг анх тавьж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин саналыг нь “хурдан хүлээж авсан” гэж АНУ-ын тагнуулын агентлагуудын үзэж байгаа аж.
Хойд Солонгос мөн Орост пуужин, их бууны сум нийлүүлж байгаа ба энэ нь Оросын армийн нэг өдөрт ашиглаж буй зэвсгийн тал хувийг эзэлдэг байна.
Хариуд нь Путин Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөрт тусалж, НҮБ-ын индэр дээр дипломат дэмжлэг үзүүлэхээр Кимтэй тохиролцсон гэж АНУ-ын албаны хүмүүс таамаглаж байгаа.
Эх сурвалж: The Moscow Times

#Украины дайн, #Хойд Солонгосын цэргүүд, #Оррс,