Өнгөрсөн жил Кремльтэй холбоотой гэдэг нь ил болсон Оросыг дэмжигч хоёр идэвхтнийг Германы эрх баригчид тус улсад нэвтрэхийг хоригложээ.
2022 онд Орос Украин руу түрэмгийлснээс хойш Елена Колбасникова болон түүний хамтрагч Макс Шлунд нар Германд Кремлийг дэмжигч жагсаал цуглаан зохион байгуулж, Берлинийг Киевт үзүүлэх цэргийн дэмжлэгээ зогсоохыг шаардаж ирсэн байна.
Өнгөрсөн жил “Reuters” агентлаг тэднийг Германд Кремлийг дэмжигч байр суурийг сурталчилдаг хүмүүсээр нэрлэж, Оросын засгийн газрын агентлагаас санхүүгийн тусламж авсан болохыг нь тогтоосон юм.
Мөн тэднийг Герман дахь дэмжигчдээсээ цуглуулсан хандивын мөнгөөр Украинд байлдаж буй орос цэргүүдэд радио төхөөрөмж, чихэвч, утас худалдаж авсан болохыг мэдээлж байсан.
Тэд зургадугаар сард оросуудыг ялгаварлан гадуурхах кампанит ажлын улмаас Германыг орхиж, Орос руу нүүсэн гэдгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан зарлаж байв. Дараа нь наймдугаар сард Германы прокурорууд тус улсын баруун хойд хэсэгт орших Кёльн хотын ойролцоох тэдний гэрт нэгжлэг хийсэн байна.
Мягмар гарагт Колбасникова “Telegram” хуудсандаа видео бичлэг нийтэлсэн бөгөөд Кёльн хотын захиргаа тэднийг Германд 20 жилийн хугацаанд нэвтрэхийг хориглосон болохыг мэдэгджээ.
Эрх баригчид Колбасникова, Шлунд нарыг Германы аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзсэн тул ийм шийдвэр гаргасан гэж тэрээр бичлэгтээ тайлбарласан байна.
Тэднийг Германд нэвтрэхийг хориглосон явдал нь тэдний эсрэг явуулж буй “Оросын эсрэг үзэл”-ийн нэг хэсэг гэж хосуудын Герман дахь өмгөөлөгч Маркус Бейсихт үзэж байна.
Кёльн хотын прокурорын газар болон хотын захиргаа одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Колбасникова Украинд төрсөн ч өнгөрсөн жил Оросын иргэншил авчээ. Харин Шлунд Орос гаралтай. Хоёулаа арав гаруй жилийн өмнө Герман руу нүүж, тэнд суурьшсан аж.
Эх сурвалж: Reuters

#Герман, #Кремлийг дэмжигч, #Елена Колбасникова, #Макс Шлунд,