Эрдэмтдийн өнгөрсөн оны эхээр нээж байсан “C/2023 A3” (Tsuchinshan–ATLAS) хэмээх сүүлт од бямба гарагт дэлхийд ойртох гэж байна.
Сүүлт од есдүгээр сарын 27-нд нартай хамгийн ойр орших перигелионд амжилттай хүрч, есдүгээр сар болон аравдугаар сарын эхээр дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст харагдаж эхэлсэн бол одоо дотоод нарны аймгаас гарч, аравдугаар сарын дундаас арваннэгдүгээр сарын эхэн хүртэл бөмбөрцгийн хойд хагаст харагдах болно.
Бямба гарагт сүүлт од дэлхийд ойролцоогоор 71 сая километр зайд ойртох аж. НАСА-ийн мэдээлснээр сүүлт од нарыг 80,000 жил тутам нэг тойрдог тул хамгийн сүүлд манай дэлхийд Неандертальчуудын үед ойртсон гэсэн үг юм.
“EarthSky”-ийн зөвлөснөөр амьдралд ганц тохиох үйл явдлыг харахыг хүсвэл нар жаргасны дараахан тэнгэрийн баруун хэсгээс сүүлд одыг ажиглах боломжтой байна.
Сүүлт од нь урт, сунгасан сүүлтэй, шөнийн тэнгэрт тод галт бөмбөлөг мэт харагдах гэнэ. Алабама мужийн Хантсвилл дахь Маршаллын сансрын нислэгийн төв дэх НАСА-ийн Солирын хүрээлэнгийн албаны дарга Билл Күүк сүүлт одыг илүү сайн харахын тулд дуран ашиглахыг зөвлөжээ.
“Tsuchinshan-ATLAS”-ыг нүдээр харах боломжгүй хүмүүст зориулан Итали дахь “Virtual Telescope” төсөл нь сүүлт одыг лхагва гарагт хамгийн тод цэгтээ, бямба гарагт дэлхийтэй хамгийн ойр зайд ирэхэд нь шууд дамжуулахаар төлөвлөсөн байна.
Уг сүүлт одыг 2023 онд Хятадын Цучиншань ажиглалтын төв болон Өмнөд Африк дахь “ATLAS” телескопоор дамжуулан ажиглагчид анх илрүүлж байжээ.
Эх сурвалж: CNN

#C/2023 A3, #Tsuchinshan–ATLAS, #сүүлт од,