АНУ-ын эрдэмтэн Дэвид Бейкер, Жон Жампер, Британийн Демис Хассабис нар уургийн бүтцийг судлах чиглэлээр хийсэн бүтээлээрээ 2024 оны химийн салбарын Нобелийн шагналыг хүртлээ.
Шагналын тал хувийг Бейкерт амин хүчлүүдийг угсарч, шинээр уураг бүтээх аргыг боловсруулсныхаа төлөө хүртсэн бол нөгөө талыг нь “уургийн бүтцийг урьдчилан таамагладаг” хиймэл оюун ухааны загварыг бүтээсэн Хассабис, Жампер нар хүртсэн байна.
Бейкер нь Сиэтл дэх Вашингтоны их сургуулийн профессор, Хассабис нь “Google DeepMind”-ийн гүйцэтгэх захирал бол Жампер тус компанид ахлах судлаачаар ажилладаг.
2003 онд Бейкер амин хүчлүүдийг ашиглаж, шинэ уураг зохион бүтээх аргыг боловсруулсан нь эм, вакцин, наноматериал, тэр ч байтугай жижиг мэдрэгч зэрэг салбарт хэрэглэгдэх төрөл бүрийн уургийг хурдан бүтээх үүд хаалгыг нээж өгсөн аж.
Нобелийн химийн хорооны дарга Хайнер Линке Бейкерийн оруулсан хувь нэмрийн талаар “Тэрээр тооцооллын хэрэгслүүдийг боловсруулж, эрдэмтдэд цоо шинэ хэлбэр, функц бүхий гайхалтай шинэ уураг зохион бүтээх боломжийг олгож, хүн төрөлхтөнд хамгийн их ашиг тусаа өгөх хязгааргүй боломжийг нээж өгсөн” гэж түүний бүтээлийг онцолжээ.
2020 онд Хассабис, Жампер нар “AlphaFold2” нэртэй хиймэл оюун ухааны загварыг танилцуулснаар судлаачдын тодорхойлсон бараг бүх 200 сая уургийн бүтцийг урьдчилан таамаглах боломжтой болсон гэж академи мэдэгдэв.
Өнгөрсөн жилийн химийн шагналыг Мунги Бавенди, Луис Брюс, Алексей Екимов нар хавтгай дэлгэц, гэрэл ялгаруулах диод (LED) чийдэн, мэс засалчдад хавдар доторх судсыг харахад тусалдаг төхөөрөмжүүдэд өнгө өгөхөд өргөн хэрэглэгддэг квант цэг гэгч атомын жижиг бөөгнөрлүүдийг нээснийхээ төлөө хүртсэн юм.
Эх сурвалж: Reuters

#Нобелийн шагнал, #Химийн салбар, #Жон Жампер, #Дэвид Бейкер, #Демис Хассабис,