Хойд Солонгос хоёр улсыг “бүрэн салгаж, тусгаарлах” зорилгоор лхагва гарагаас эхлэн Өмнөд Солонгостой холбогдсон бүх авто болон төмөр замын гарцаа хаажээ.
“Өмнөд хилээ бүрмөсөн хааж, бэхлэлт босгож”, өөрийн талын бүс нутгийг бэхжүүлнэ гэж мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Солонгосын Ардын арми (KPA) энэ алхмаа “дайн гарахаас урьдчилан сэргийлэх өөрийгөө хамгаалах арга хэмжээ” гэж тодорхойлоод, Өмнөд Солонгост явуулж буй цэргийн сургуулилалтууд болон Америкийн цөмийн зэвсгийг тус бүс нутагт давтамжтайгаар авчирч байгаагийн хариу үйлдэл гэж мэдэгджээ.
“Солонгосын хойгт үүсээд байгаа цэргийн хурц нөхцөл байдал нь БНАСАУ-ын зэвсэгт хүчнийг үндэсний аюулгүй байдлаа илүү найдвартай хамгаалахын тулд илүү шийдэмгий, хүчтэй арга хэмжээ авахад хүргэж байна” гэж “KPA” мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Хойд Солонгосоос Өмнөдийг чиглэсэн зам, төмөр зам бараг ашиглагддаггүй бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд Умардын эрх баригчид шат дараатайгаар татан буулгасан тул энэхүү алхам нь Пхеньяны хувьд зөвхөн бэлгэдлийн чанартай алхам юм.
Гэсэн ч пуужингийн туршилтаас эхлээд хогтой бөмбөлөг илгээх зэргээр сүүлийн үед хоёр улсын харилцааг сэвтүүлсэн хэд хэдэн өдөөн хатгасан үйл явдлын дараа энэ алхам нь Солонгосын хойгийн нөхцөл байдал улам бүр хурцдаж байгааг илтгэж байна.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 2023 оны эхээр Өмнөдтэй дахин нэгдэхийг эрмэлзэхгүй гэж мэдэгдсэн нь Солонгосын хойгт дахин дайн дэгдэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байгаа.
Нэгдүгээр сард мөн Ким үндсэн хуулийнхаа зарим агуулгыг өөрчилж, “хойд тал, тусгаар тогтнол, энх тайвнаар нэгдэх, үндэсний их эв нэгдэл гэсэн хэллэгүүдийг хасах шаардлагатай” гэж БНАСАУ-ын Ардын дээд ассамблейн хуралдааны үеэр мэдэгдсэн билээ.
Ингэхдээ ээлжит хуралдааны үеэр Үндсэн хуулийг шинэчлэн найруулахаар болсон ч энэ мягмар гарагт дууссан хуралдаанаар үндсэн хуульд өөрчлөлт оруулсан эсэх талаар олон нийтэд мэдээлэл өгөөгүй байна.
Солонгосын Үндэсний нэгдлийн хүрээлэнгийн шинжээчийн хэлснээр Пхеньян ямар нэгэн тодорхой шийдвэр гаргахаасаа өмнө АНУ-ын сонгуулийн үр дүнг хүлээж байж магадгүй.
Эх сурвалж: BBC

#Өмнөд Солонгос, #Хойд солонгос,