Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 2024-2026 онд төгсөлтийн дараах эмнэлзүйн үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр суралцах элсэгчдэд зориулсан чиглүүлэх сургалтыг энэ сарын 07, 08-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах болон Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, Эмнэлзүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж, ЭШСА-ны дарга, АУ-ны доктор, профессор С.Баатаржав, Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч А.Сэргэлэнханд нар оролцсон юм.
Сургалтыг нээж ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах “Гэмтэл согог судлалын салбарын хөгжил, мэргэшсэн чадварлаг эмч нарын залгамж халаа та бүхнээс шууд хамааралтай. Иймд төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллах энэ хоёр жилийн хугацаанд олон талын эрдэм мэдлэгт суралцаж, үр бүтээлтэй хандахыг хичээх ёстой юм. Түүнчлэн хувь хүний хариуцлага өндөр байх, гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, судалгаа шинжилгээ хийхэд зайлшгүй анхаарах хэрэгтэй.
Эмч хүний хувьд, мэргэжлийн ур чадвараас илүү харилцаа хандлага, хүнлэг зан чанар хамгийн чухал. Манай байгууллагын зүгээс эмч, мэргэжилтнүүдийнхээ цалин хөлс, ажиллах орчин нөхцөл, ажлын бүтээмжийг сайжруулахаас гадна чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн асуудалд нь ихээхэн анхаардаг. Тиймээс энэ хамт олны дунд суралцах явцдаа та бүхэн ажил, амьдралын олон чухал чадварыг эзэмших боломжтой юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж, төвийн удирдлагуудтай хамт резидент эмч нарт гарын бэлэг гардууллаа.
Сургалтын хүрээнд байгууллагын түүхэн хөгжил, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хөдөлмөрийн дотоод журам, цалин хөлс, шагнал урамшуулал, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгаалал зэрэг зайлшгүй шаардлагатай мэдээллийн талаар тасаг, албадын эмч, мэргэжилтнүүд сургалт хийсэн юм.

#ГССҮТ,