АНУ-ын эрдэмтэн Жон Хопфилд, Британи-Канад гаралтай Жеффри Хинтон нар 2024 оны физикийн салбарын Нобелийн шагналыг машин сургалтын үндэс суурийг тавьсан нээлт, шинэ бүтээлээрээ хүртлээ.
Шагнал гардуулах байгууллага “Энэ жилийн Физикийн Нобелийн хоёр шагналтан физикийн багаж хэрэгсэл ашиглан өнөөгийн хүчирхэг машин сургалтын үндэс болсон аргуудыг боловсруулсан. Хиймэл мэдрэлийн сүлжээнд суурилсан машин сургалт нь шинжлэх ухаан, инженерчлэл болон өдөр тутмын амьдралд хувьсгал хийсээр байна” гэж мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
11 сая Швед крон буюу 1.1 сая долларын мөнгөн шагнал дагалддаг уг шагнал нь дэлхий даяар физикчдийн хамгийн нэр хүндтэй шагналд тооцогддог бөгөөд Альберт Эйнштейн, Ниэлс Бор, Энрико Ферми зэрэг нэрт эрдэмтэд хүртэж байжээ.
Өнгөрсөн жилийн физикийн шагналыг аттосекундийн лазерыг бүтээсэн Пьер Агостини, Ференц Краус, Энн Л'Хуллиер нар хүртсэн билээ.
Эх сурвалж: AP

#Нобелийн шагнал, #Физикийн салбар, #Жеффри Хинтон, #Жон Хопфилд,