Улаанбаатар хотод 2025 онд давхар замын төслүүд хэрэгжиж эхлэхээс өмнө нэгдүгээр түвшний замуудыг үе шаттай шинэчлэхээр төлөвлөсөн. Тэгвэл энэ онд нийт 87 авто замыг шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар 69.3 км авто замыг шинэчлээд байна. Тодруулбал, нийслэлийн гол гудамж замуудыг өргөтгөх, хуучин замуудыг засварлах ажлын хүрээнд 43 авто замыг шинэчилж дууслаа.
2024 онд шинэчлэх авто замууд нь сүүлийн 10 жилд шинэчилсэн авто замын дундажтай харьцуулахад 10 дахин урт байгаа юм. Тухайлбал, 2021 онд нийт 14 байршилд 12.9 км, 2022 онд 12 байршилд 15 км, 2023 онд 13 байршилд 18.5 км урт замыг шинэчилжээ. Авто замын ажлын хүрээнд суурь асфальт бетон хучилт хийх, худгийн таг өндөрлөх, шинээр ус зайлуулагч хийх, хашлага солих зэрэг ажлыг мөн гүйцэтгэдэг.
Цаашдаа ч авто замыг шинэчлэх болон засварлах ажил үргэлжилж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#НЗДТГ, #автозам засвар,