автозам засвар


318
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд Санзайн автозамаас Майхан толгой хүртэл 0.9 км автозам барьж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төслийн талбайд ажиллалаа.
193
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж буй. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа.
262
Иймд тухайн авто замыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 15 чиглэлийн замнал доорх зураглалын дагуу үргэлжлэн зорчино.
266
“Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн хүрээнд Геологийн төв лабораторийн уулзвар орчимд барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
476
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд Соёмботой уулын урдуур, Хийморийн овоо-Ар Зайсан чиглэлийн шинэ авто замын барилга Нийслэлийн төсвийг хөрөнгөөр өргөтгөх ажил 2026.07.23-ны өдрөөс эхэлсэн.
209
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн зургаадугаар сарын 5-ны өдрийн 9 дүгээр хуралдаанаар нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн талбайн засвар шинэчлэл, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн аян зохион байгуулахыг хотын дарга Б.Пүрэвдагва үүрэг болгосон.
140
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр авто замын бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор Сүхбаатар, Баянгол дүүрэгт ажиллалаа.
229
Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс дэх Нео сити хотхоныг дайран өнгөрч Нүхтийн авто зам хүртэлх дөрвөн эгнээ бүхий 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.
266
Хан-Уул дүүргийн 1, 15 дугаар хороо, Чимэд-Осорын гудамж, 75 дугаар сургуулийн зүүн уулзвараас Энхтайван хотхон хүртэлх замыг хааж, шинэчилнэ.
281
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил үргэлжилж байна.
329
Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг цогц гудамж, зам болгон шинэчлэх ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны буудлаас 67 дугаар сургууль хүртэлх хэсгийг /зүүн/ хэсэгчлэн хааж, шинэчилнэ.
430
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас 133-р сургууль хүртэлх авто замын зорчих хэсгийн урд эгнээг хааж, шинэчилнэ. Тодруулбал, зургаадугаар сарын 29-ний 22:00 цагаас хааж, долоодугаар сарын 1-ний 06:00 цагт нээнэ.
415
Чингисийн өргөн чөлөө, “Лавай” худалдааны төвийн уулзвараас “Алтаргана” хотхоны уулзвар хүртэлх авто замыг хааж, засвар, шинэчлэлтийн ажил хийнэ.
410
Тус замыг 06 дугаар сарын 4-ний 05:00 цагаас 5-ны өдрийн 05:00 цагийн хооронд хааж, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
532
Тодруулбал, уг авто замыг 560 метр урт, зургаан метр өргөн, хоёр урсгал бүхий туслах авто зам болон баруун талдаа 2.5 метр өргөн, зүүн талдаа 1.5 метр өргөн явган замтайгаар барьж буй.
602
Чингэлтэй дүүргийн 13, 15, 16 дугаар хороо, Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэл 4 км авто замыг гурван хэсэгт хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Тодруулбал, тавдугаар сарын 22-ны 23:00 цагаас 26-ны 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчлэн хааж, засварлана.
460
Жигжидийн уулзвараас Гүнтийн пост хүртэлх Өвөр гүнтийн гэж нэрлэгдэх авто замыг 2015 онд ашиглалтад оруулсан.
500
Энхтайваны өргөн чөлөөний авто замыг шинэчлэх ажлын хүрээнд БГД-ийн 6, 8, 19 дүгээр хороо, 10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 19-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
396
Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн 16 км урт, хоёр эгнээ бүхий авто замыг өнгөрсөн оны есдүгээр сараас шинэчилж эхэлсэн.
470
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн байгууламж бүхий 3.9 км авто замын ажил 63 хувьтай үргэлжилж байна.
Цааш үзэх