COVID-19

ОХУ: Коронавирусийн улмаас өдөрт 820 хүн нас барлаа

ОХУ-д коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 820-иор нэмэгдэж, 201,445-д хүрлээ гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.

Ийнхүү тус улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн нас баралтын тоо хоёр дахь удаагаа цар тахал дэгдсэнээс хойших хамгийн дээд үзүүлэлтэд хүрсэн байна. Сар орчмын өмнө буюу наймдугаар сарын 26-нд ОХУ-д өдөрт 820 хүн нас барсан тохиолдол бүртгэгдэж байв.

Түүнчлэн коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо нэг өдөрт 21,438 -аар нэмэгдсэн нь наймдугаар сарын 15-наас хойших хамгийн дээд үзүүлэлт болжээ.

Өнгөрсөн хоногт халдварын хамгийн олон буюу 3 345 тохиолдол нийслэл Москва хотод илэрчээ. Оросын нийслэлд бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 1,611,511 болсон байна.

ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 7,354,995-д хүрчээ.  Одоогийн байдлаар 594,770 хүн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт 16,567 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 6,558,780 болжээ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet