Газын зурвасын дайныг өдөөсөн аравдугаар сарын 7-ны Хамас бүлэглэлийн Израил руу хийсэн дайралтыг тохиолдуулан Палестиныг дэмжигчид дэлхий даяар томоохон хотуудад жагсаал хийжээ. 

Бямба гарагт Европын томоохон нийслэлүүд болон Вашингтон, Нью-Йоркт эсэргүүцлийн жагсаал болсон бол ням гарагт Тайбэй, Жакарта, Истанбул, Рабат зэрэг хотуудад жагсаал болсон байна.

Үүний зэрэгцээ, ням гарагт Палестины Хамас бүлэглэлийн дайралтын улмаас 1,200 орчим хүн амь үрэгдэж, 250 орчим хүн барьцаалагдсан өдрийг дурсаж еврей нийгэмлэгийн гишүүд Парис хотод цугларчээ.

Хамас бүлэглэлийн гэнэтийн дайралтын дараа Израил улс тус бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсэн бөгөөд үүний улмаас Газын зурваст 42,000 палестин алагдаж, анклав бүхэлдээ сүйрээд байгааг Газын Эрүүл мэндийн яам мэдээлээд байгаа.

Дэлхийн хамгийн олон лалын шашинтнуудтай Индонез улсын нийслэл Жакарта хотод ням гарагийн өглөө Палестиныг дэмжигч дор хаяж 1,000 хүн АНУ-ын ЭСЯ-ны гадаа цугларч, Вашингтоныг Израилд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаарджээ.

Аравдугаар сарын 7-ны ойг угтан Сидней хотод мөн Палестиныг дэмжигч олон мянган жагсагч цугларч, Ливан, Палестины төрийн далбааг мандуулсан байна. Энэ үеэр голдоо Давидын од бус, харин хас тэмдэг бүхий Израилын далбаа барьсан нэг жагсагч баривчлагджээ.

Марокко улсын нийслэл Рабат хотод Газын зурваст дайн эхэлснээс хойших хамгийн том эсэргүүцлийн жагсаал болж, олон мянган хүн Газа болон Ливан дахь хүчирхийллийг зогсоохыг уриалан жагссан байна.

Жагсагчид Марокко улсыг Израилтай тогтоосон дипломат харилцааг зогсоохыг шаардаж, Палестиныг худалдахгүй хэмээн хашхирч байжээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Газа дахь аллага, сүйрлийн цар хүрээ нь дэлхийн хэмжээнд сүүлийн жилүүдэд болсон хамгийн том жагсаалыг өдөөсөн билээ. Тэр дундаа АНУ-ын коллежийн кампусуудад Палестиныг дэмжсэн хуарангууд байгуулагдахад хүрсэн.

АНУ болон бусад холбоотнууд Израилын өөрийгөө хамгаалах эрхийг дэмжиж байгаа ч Израил Газын зурваст хийж буй аллага болон одоо Ливаныг бөмбөгдөж байгаагаасаа болоод олон улсын хэмжээнд хатуу шүүмжлэл дагуулаад байна. 

Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #аравдугаар сарын 7-ны халдлага, #Палестиныг дэмжигч жагсаал,