Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хэрэв дайсан тусгаар тогтнолд нь халдахыг оролдвол цөмийн зэвсэг зэрэг довтлох боломжтой бүх хүчээ ашиглахаас буцахгүй гэж мэдэгдсэн болохыг тус улсын төрийн мэдээллийн “KCNA” агентлаг баасан гарагт мэдээлэв.
Мягмар гарагт болсон цэргийн арга хэмжээний үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол Хойд Солонгосын дэглэмийг устгана гэж сүрдүүлснийг Ким шүүмжлээд, энэ мэдэгдэл нь хэн нь бүс нутгийн аюулгүй байдал, энх тайванд заналхийлж байгааг тодорхой харуулж байна гэж мэдэгджээ.
Мөн Юны талаар “цөмийн зэвсэгтэй улсын босгон дээр аливаа дайралтыг эсэргүүцэх хэмжээлшгүй цэргийн хүчтэй хэмээн бардамнасан нь түүнийг хэвийн бус гэж хардахад хүргэсэн гайхалтай егөөдөл байлаа” гэж хэлснийг “KCNA” иш татсан байна.
Түүнчлэн “Хэрэв хэт тэнэглэл, бодлогогүй байдалд автсан дайсан манай улсын тусгаар тогтнолд халдахын тулд цэргийн хүчээ ашиглахыг оролдвол БНАСАУ цөмийн зэвсгийг оролцуулаад өөрийн эзэмшиж буй бүх довтолгооны хүчээ эргэлзэлгүйгээр ашиглах болно” гэж анхааруулжээ.
Ким нь лхагва гарагт армийн тусгай хүчний сургалтын баазад айлчлах үеэрээ энэ мэдэгдлийг хийсэн байна.
Мягмар гарагт Өмнөд Солонгос улс Зэвсэгт хүчний өдрөө тэмдэглэж, цэргийн жагсаал зохион байгуулсан юм. Энэ үеэр асар том цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай баллистик пуужин зэрэг өөрийн болон холбоотон АНУ-ын зэр зэвсгийг дэлгэн харуулсан.
Юн арга хэмжээний үеэр Пхеньяныг цөмийн зэвсэг хэрэглэхгүй байхыг сануулаад, ийм тохиолдолд “манай арми болон АНУ-ын эвслийн зүгээс эрс шийдэмгий хариу арга хэмжээ авах болно” гэж анхааруулсан аж.
“Тэр өдөр Хойд Солонгосын дэглэмийн төгсгөл байх болно.”
Ким үүнийх нь хариуд мөн “дайснуудын заналхийлсэн үг хэллэг, үйлдэл, заль мэх, оролдлого нь БНАСАУ-ын хүчирхэг цэргийн хүчийг зогсоож чадахгүй бөгөөд манай цөмийн зэвсэгт үүрд саад болж чадахгүй” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Ким Жон Ун, #Өмнөд Солонгос, #Хойд солонгос, #цөмийн хариу арга хэмжээ,