Токио хот үерийн аюулаас сэргийлэх томоохон хонгилын системтэй боловч уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгаль цаг уурын үзэгдлийн эрч улам нэмэгдэж байгаа тул эрх баригчид системд томоохон шинэчлэл хийх шаардлагатай тулгарчээ.

2007 онд Нобелийн шагнал хүртсэн цаг уурын шинжлэх ухааны бүлгийн гишүүн, Токиогийн их сургуулийн профессор Сейта Эмори Температур нэмэгдэхийн хэрээр агаар мандалд усны уурын хэмжээ нэмэгдэж, харьцангуй их хэмжээний хур тунадас ороход хүргэдэг. Ирээдүйд температур нэмэгдэхийн хэрээр урьд өмнө үзэгдэж байгаагүй их хэмжээний бороо орно гэж бид таамаглаж байгаа хэмээн тайлбарлав.

Нийслэлийн гадна талбайн ус зайлуулах газар доорх суваг гэж нэрлэдэг Токио хотын газар доор байрлах уг байгууламжийг барихад 13 жил, 230 тэрбум иен буюу 1.63 тэрбум доллар зарцуулжээ. 2006 онд ашиглалтад орсноосоо хойш 150 тэрбум иенийн үерийн хохирлоос урьдчилан сэргийлж чадсан гэж Газрын яамны тооцоолсон байна.

Энэхүү инженерийн ур чадварыг харуулсан цогцолбор нь 100 гаруй Олимпын усан бассейнд багтах хэмжээний усыг хадгалах хүчин чадалтай.

Дотор нь тус бүр нь 500 тонн жинтэй, 18 метрийн өндөртэй 59 том багана байдаг. Ойролцоох гол мөрөн үерлэх үед хальсан ус нь 6.3 км урт газар доорх томоохон хонгил, таван босоо амаар дамжин уг усан санд ирдэг байна.

Уг систем зургадугаар сард дөрвөн удаа ашиглагдсан нь өнгөрсөн жилийн нийлбэрээс давсан үзүүлэлт аж. Шаншан хар салхины үеэр “Tokyo Dome” бэйсболын цэнгэлдэх хүрээлэнг бараг дөрвөн удаа дүүргэх хэмжээний ус цуглуулж, Эдогава гол руу аюулгүй шахаж, далайд цутгажээ. 

Гэсэн хэдий ч систем нь 2023 оны зургадугаар сард хүчтэй хар салхины улмаас голын ай сав дахь 4000 гаруй байшин усанд автахаас сэргийлж чадаагүй байна. Уг үйл явдлын улмаас эрх баригчид долоон жилийн хугацаатай, 37.3 тэрбум иенийн өртөг бүхий далан, ус зайлуулах сувгийг сайжруулах төслийг бүс нутагт хэрэгжүүлэхэд хүрчээ.

Мөн Токио хотын төвийн ойролцоо Ширако болон Канда голын хальсан усыг хүлээн авдаг сувгуудыг холбох бас нэг томоохон төсөл хэрэгжиж байна. 2027 онд ашиглалтад орсноор үерийн усыг нийслэлээс 13 км орчим зайд орших Токиогийн булан руу цутгана.

Токиогийн бохирын шугам сүлжээ нь цагт 75 мм хур тунадас хүлээн авах чадалтай боловч богино хугацаанд 100 мм-ээс дээш хур тунадас оруулах боломжтой хүчтэй шуурга улам бүр нэмэгдэж, системд ирэх ачаалал нэмэгдэж байгааг төслийн барилгын талбайн менежер Шун Отомо хэлэв. 

Эх сурвалж: Reuters

#Токио, #Нийслэлийн гадна талбайн ус зайлуулах газар доорх суваг, #Metropolitan Area Outer Underground Discharge Channel,