Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны намрын ээлжит чуулганы эхний хуралдаан өнөөдөр (2024.10.02) гишүүдийн 56 хувийн ирцтэйгээр эхэлж "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв.  

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг товч танилцууллаа. Тэрбээр, Хамтарсан Засгийн газрын “ХУРДТАЙ  ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээг удирдлага болгон “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-г Эдийн засаг, Бүсчилсэн хөгжил, Хүний хөгжил, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын гэсэн 4 үндсэн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “УРТ ХУГАЦААНЫ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХ СУУРИЙГ БЭХЖҮҮЛЭХ” зорилгыг тодорхойлж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, салбарын реформуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө гээд эдийн засаг, бүсчилсэн хөгжил, хүний хөгжил, хүний эрхийг дээдэлсэн засаглалын хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг тус бүрээр танилцуулсан юм. Тухайлбал, эдийн засгийн хөгжлийн бодлогын хүрээнд урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох 14 мега төслийг 2025 онд багтааж бүрэн эхлүүлэх, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд байгалийн баялаг, нөөц, байршлын давуу талд тулгуурласан бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлж, бүс бүрд ач холбогдолтой томоохон төслүүдийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар тусгасан байна. Түүний дараа тус байнгын хорооны  гишүүд "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс асуулт асууж,  хариулт авсан.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, О.Батнайрамдал нар “Эрдэнэс таван толгой” компани энэ оны эхний хагаст олборлосон нүүрснийхээ 70 хувийг биржээр худалдаалж байсан бол одоо дөнгөж 15 хувийг биржээр дамжуулж байна. Яагаад биржээр зарах нүүрсний хэмжээ болон үнэ ханш буурсан бэ, гадаад зах зээлд алтны үнэ ханш, борлуулалт сайжирлаа. Тиймээс алтны олборлолтыг хэрхэн сайжруулах вэ хэмээн асуусан.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр болон ажлын хэсгээс, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэвийн мөрдөгдөж байна. “Эрдэнэс таван толгой” компанийн борлуулалтын орлого 106 хувьтай явж байгаа. Харин урд хөршийн үнэ ханшаас шалтгаалан нүүрсний борлуулалтын үнэ бага зэрэг буурсан гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, хүн амын нягтаршил ихтэй бүс нутгуудад эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах талаар ямар бодлого баримтлах вэ гэж асуусан. Тэрбээр улсын хэмжээнд аймгийн төвтэйгээ ойрхон, нэгтгэж болох 21 сумыг татан буулгах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлээд, энэ өөрчлөлтийг хэзээ хэрэгжүүлэх талаар тодруулсан юм. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, эмнэлгийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулахын тулд Азийн хөгжлийн банктай хамтран зарим дүүргүүдэд шинэ эмнэлэг барих, эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжил, мэдлэгийг гадаадад, дотоодод дээшлүүлэх зэрэг эрүүл мэндийн салбарт шинэчлэл авчрах цогц бодлого баримталж байгаа гэсэн хариултыг өгсөн. Харин Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, бүсийн хөгжлийн төлөвлөлтийг гаргасны дараа бүсүүдийн төрөлжилтийг тодорхойлно. Түүний дараа засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийн асуудал хөндөгдөнө. Тэр үед сумдыг татан буулгах, өөрчлөх асуудал яригдах боломжтой гэв.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд 24 дулааны цахилгаан станц барихаас 3-ыг улсын төсвийн хөрөнгөөр, бусдыг нь гадаадын зээл тусламжаар барихаар тусгасан байна гээд гадаадын зээл тусламжийг хүлээж цаг алдаж болохгүй гэдгийг сануулж байв. Мөн УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын  БНХАУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар тусгасан байна. Өмнө нь Япон Улстай байгуулж байсан энэ чиглэлийн хэлэлцээрийн үр дүнг тооцож үзсэн үү. Манай улсад хэлэлцээр ямар ашигтай вэ гэсэн асуултад ажлын хэсгээс, БНХАУ-тай хэлэлцээр байгуулах эхний яриа хэлэлцээ хийж байна. Түүний дараа үр ашгийг тооцох боломжтой. Харин Япон улстай 2015 онд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн үр дүнг тооцож байгаа гэсэн хариултыг өгсөн.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, хувийн хэвшлээ дэмжинэ, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлнэ гэж бодлогын баримт бичигт заасан боловч хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тусгасан заалтууд хангалтгүй байна. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд татварын ачаалал өндөр байгаа учраас их хүнд нөхцөлд байгаа. Эдгээр төлөвлөгөөг боловсруулахдаа бизнес эрхлэгчдийн санал, бодлыг сонссон уу хэмээн тодруулсан.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, “Тавантолгой” дулааны цахилгаан станц зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хэзээ ашиглалтад орохыг лавласан. Ажлын хэсгийн гишүүд, тендер шалгаруулалтаар санал ирүүлсэн компаниудын дунд маргаан үүсч, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Шүүхийн шийдвэрийн дараа хөрөнгө оруулалт тодорхой болно хэмээн хариулсан бол Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, улс орны хөгжлийн бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд саад тээг болж байгаа улстөржилтийг зогсооно. Нэн ялангуяа “Тавантолгой” цахилгаан станцын тендер шалгаруулалттай холбоотой шүүхийн маргааныг нэн даруй цэгцэлж, бүтээн байгуулалтын ажлыг даруй эхлүүлнэ гэв. Ийнхүү тус байнгын хороо "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

#УИХ, #ЭЗБХ, #"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв,