Украин жилд дөрвөн сая дрон үйлдвэрлэх боломжтой бөгөөд бусад зэвсгийн үйлдвэрлэлээ эрчимтэй нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг Ерөнхийлөгч Володимир Зеленьский мэдэгдэв.
Мягмар гарагт Киевт гадаадын олон арван зэвсэг үйлдвэрлэгч компанийн удирдлагуудтай уулзах үеэрээ Зеленьский Украин улс энэ онд 1.5 сая дрон үйлдвэрлэхээр хэдийнээ гэрээ байгуулсан болохыг мэдэгдсэн байна.
2022 оны хоёрдугаар сард Орос улс түрэмгийлэхээс өмнө Украин дрон үйлдвэрлэдэггүй байв. Гэвч “Оросын байнгын цохилтын дор бүрэн хэмжээний дайны маш хүнд нөхцөлд украинчууд цоо шинэ батлан хамгаалах үйлдвэрийг байгуулж чадсан” гэж Зеленьский хэлжээ.
Украин 2023 онд дотоодын нийт зэвсгийн үйлдвэрлэлээ гурав дахин нэмэгдүүлж, дараа нь энэ оны эхний найман сард дахин хоёр дахин нэмэгдүүлсэн болохыг Ерөнхий сайд Денис Шмихал мөн уулзалтын үеэр мэдэгдэв.
Эцэс төгсгөл нь харагдахгүй байгаа дайны улмаас Украин улсын төсвийнхөө бараг тал хувийг буюу 40 тэрбум долларыг батлан хамгаалахын салбартаа зарцуулж байна. Мөн барууны холбоотнуудаас их хэмжээний зэр зэвсэг, санхүүгийн дэмжлэг авч ирсэн.
Харин Украинаас хамаагүй том, баян Орос улс ирэх онд цэргийн зардлаа 2024 оныхоос 25 хувиар нэмэгдүүлж, ойролцоогоор 145 тэрбум долларт хүргэх төлөвтэй байна.
Украины албаныхан батлан хамгаалахын хэрэгцээ нь улам бүр өссөөр байгаа ч гадаадын санхүүжилт тогтмол буурна гэж харж байна. Ийм үед Киев дотоододоо аль болох ихийг үйлдвэрлэх нь чухал юм.
Тийм учраас Украины засгийн газар 2025 онд дотоодын зэвсгийн үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжихийн тулд зардлаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг Шмихал хэлсэн байна. Мөн ирэх оны төсөвт зэвсэг худалдан авах зардлыг 65%-иар нэмэгдүүлэхээр тусгасан бөгөөд энэ нь бараг 7 тэрбум доллароор нэмэгдсэн дүн аж.
Украины стратегийн зорилт бол дотоодын алсын зайн тусгалтай хүчин чадлаа нэмэгдүүлж, Оросын эсрэг технологийн давуу талыг бий болгох явдал гэж тэрээр уулзалтын үеэр хэлжээ.
Украины хувьд Оросын гүнд цохилт өгөх чадвар нэн тэргүүний асуудал юм. Зеленьский барууны алсын тусгалтай пуужингуудыг Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхөд ашиглах зөвшөөрөл хүссэн боловч тохиролцоонд хүрэлгүй удаж байгаа юм.
Мягмар гарагт болсон арга хэмжээний үеэр Украины болон гадаадын компаниуд сум, төрөл бүрийн дрон үйлдвэрлэх, мөн барууны техник хэрэгслийг Украинд засварлах тухай хэд хэдэн гэрээнд гарын үсэг зуржээ.
Түүнчлэн хүнд хуягт дугуйт болон гинжит машин үйлдвэрлэдэг Франц-Германы батлан хамгаалахын “KNDS” бүлэг Киевт салбар компаниа нээснээ зарласан байна.
Эх сурвалж: Reuters

#УКраин, #зэвсгийн үйлдвэрлэл, #дроны үйлдвэрлэл,