Мягмар гарагт Өмнөд Солонгост амьдардаг Хойд Солонгосын дүрвэгч Умард руу буцахын тулд автобус хулгайлж, өндөр хамгаалалт бүхий хилийн ойролцоох гүүрэн дээр хашлага мөргөсөн хэрэг гарсан тухай “Yonhap” агентлаг мэдээлэв.

Уг хэрэг нийслэл Сөүлээс баруун хойд зүгт орших Пажу хотын Тонгил гүүрэн дээр шөнийн 01:30 цагийн орчимд болсон бөгөөд тухайн этгээд гүүрийг хамгаалж байсан цэргүүдийн анхааруулгыг үл тоон, машинаар дайрч гарахаар оролдсон байна. Түүнийг тэр даруй саатуулсан болохыг тус хотын цагдаагийн байгууллага мэдээлжээ.

Арав гаруй жилийн өмнө дүрвэсэн 30 гаруй настай этгээд Өмнөд Солонгост суурьшихад хэцүү байсан тул Хойд Солонгос руу буцах шийдвэр гаргасан тухайгаа цагдаад мэдүүлсэн аж.

Олон улсаас тусгаарлагдсан Хойд Солонгосоос дүрвэсэн хүмүүсийн олонх нь ардчилсан, капиталист хөршийнхөө амьдралд дасан зохицож чаддаггүй ч буцаж явахыг оролдох нь маш ер бусын зүйл юм. 

Сөүлийн нэгдлийн яамны тайлангаас харвал өнгөрсөн зургадугаар сарын байдлаар ихэвчлэн Хятадаар дамжин Хойд Солонгосоос дүрвэсэн 34,200 орчим иргэн тус улсад суурьшин амьдарч байсан бол 2012-2022 оны хооронд 30 орчим дүрвэгч Умард руу буцсан нь батлагдсан байна. 

Гэвч дүрвэгчид болон идэвхтнүүд бодит тоог үүнээс хамаагүй олон байж магадгүй гэж үздэг аж.

Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Хойд Солонгосын дүрвэгч,