Coldplay хамтлагийн тоглолтын тасалбар Энэтхэгт 11,000 долларын үнэд хүрсний дараа цагдаагийн байгууллага тоглолтын албан ёсны тасалбар борлуулагчийг залилангийн хэргээр шалгаж эхэлжээ.

Хамгийн сүүлд 2016 онд тус улсад тоглолтоо хийж байсан Их Британиас гаралтай рок хамтлаг Music Of The Spheres аялан тоглолтынхоо хүрээнд ирэх нэгдүгээр сард Мумбай хотод гурван тоглолт хийхээр төлөвлөсөн байна.

Албан ёсны борлуулагч BookMyShow есдүгээр сарын 22-ны 12:00 цагаас 30-417 долларын үнэтэй тасалбарын борлуулалтыг онлайнаар нээсэн боловч вэбсайт болон аппликейшн нь өндөр хандалтын улмаас гацсан байна.

Эцэст нь “Coldplay”-ийн шүтэн бишрэгчид тасалбар худалдаж авах виртуал дараалалд багтах үед тэдний өмнө хэдэн зуун мянган хэрэглэгч байна гэсэн сануулга гарч иржээ.

Тасалбар хэдхэн минутын дотор зарагдаж дуусаад, өөр бусад платформууд дээр 960,000 рупи буюу 11,458 долларын үнэтэйгээр дахин гарч ирсэн байна.

Хамтлагийн шүтэн бишрэгчид тасалбарын борлуулалтад бот ашигласан байж магадгүй гэж сэжиглэж байгаа аж.  

Мөн онлайн тасалбар борлуулах платформыг дамын наймаачид болон гуравдагч вэбсайтуудад тасалбар авах боломжийг олгосон гэж үзээд цагдаад гомдол гаргасан байна.

Даваа гарагт BookMyShow-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ашиш Хемжарани Мумбай хотын цагдаагийн газрын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст дуудагдаж, байцаалт өгчээ. 

BookMyShow нь X дээр хийсэн мэдэгдэлдээ компанийг тасалбар худалдах, борлуулах өөр бусад платформ болон гуравдагч этгээдтэй холбоогүй хэмээн залруулаад, зарим платформ дээр тоглолтын хуурамч тасалбар худалдаалж байсантай холбоотойгоор цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаа дурдсан байна. 

Томоохон хамтлагийн тоглолтын тасалбар худалдах үйл явц худалдан авагчдын дургүйцлийг төрүүлж буй анхны тохиолдол энэ биш юм.

Өнгөрсөн сард Ticketmasterкомпани Британийн рок хамтлаг Oasis”-ийн аялан тоглолтын тасалбарын үнийг эрэлтээс хамааран өөрчлөгдөж байхаар тохируулсан нь шүүмжлэл дагуулсан.

Ticketmaster мөн 2022 оны арваннэгдүгээр сард Тейлор Свифтийн “Eras” аялан тоглолтын тасалбарыг борлуулсан бөгөөд зохион байгуулалтын алдаа, тасалбарын үнэ зэргээс болоод шүүмжлэлд өртөж байв.

Эх сурвалж: CNN

#Энэтхэг улс, #Coldplay, #Music Of The Spheres, #тасалбарын борлуулалт,