Кремлийн шүүмжлэгч Алексей Навальныйн үхлийн талаарх албан ёсны мөрдөн байцаалтын тайлан дээрээс түүнийг хордсон байж болзошгүйг илтгэх шинж тэмдгийг арилгаж, өөрчилсөн болохыг The Insider баримттайгаар мэдээлжээ.

Өнгөрсөн сард Навальныйн бэлэвсэн эхнэр нөхрийнх нь үхэл гадны нөлөөтэй биш гэсэн Оросын мөрдөн байцаагчийн дүгнэлтийг хүлээн авснаа мэдэгдсэн билээ. Уг дүгнэлтэд түүний биед ямар нэгэн хорт бодис илрээгүй гээд, түүний үхлийг “олон төрлийн өвчинтэй” холбон тайлбарласан байжээ.

Гэвч The Insiderуг тайлангийн засвар ороогүй эх хувилбарыг ням гарагт нийтэлсэн байна. Үүн дээр Навальный таталт өгч, бөөлжиж, ухаан алдахаасаа өмнө шалан дээр хэвтээд хэвлийн хэсгээр нь хүчтэй өвдөж байна гэж гомдоллож эхэлсэн талаар нарийн ширийн зүйлийг дурдсан байсан байна.

Харин Юлия Навальнаягийн хүлээн авсан засварласан хувилбарт нөхрийнх нь биеийн байдал гэнэт муудсан тухай дурдаад, дараа нь шоронгийн эмч нар түүнийг эмнэлгийн тасагт хүргэж, түргэн тусламж дуудсан гэсэн байжээ. 

“The Insider” бичиг баримтыг хэн засварласан, ямар үе шатанд өөрчлөлт оруулсан байж болох талаар нийтлэлдээ дурдаагүй байна. 

2020 онд Навальныйг Новичокгэх ЗХУ-ын үеийн мэдрэлд нөлөөлдөг хороор хордуулсны дараа түүнийг эмчилсэн эмч Александр Полупан Эдгээр шинж тэмдгийг хордлого гэхээс өөрөөр тайлбарлах боломжгүй гэж хэлжээ. Полупаны таамаглаж буйгаар Навальныйг органофосфорын нэгдлээр хордуулсан байж магадгүй байна. Энэ нь мэдрэлийн системд нөлөөлдөг маш хортой химийн бодис аж.

Кремль түүнийг хордуулсан гэх мэдээллийг үгүйсгэж байсан ч 2020 онд ФСБ-ийн хамгаалалтын ажилтан дотуур хувцас дээр нь Новичок түрхсэн гэдгээ хүлээн зөвшөөрч буй бичлэгийг Навальный олон нийтэд дэлгэж байсан юм.  

The Insider”-ын мэдээлснээр хэргийн газраас цуглуулсан эд мөрийн баримт дунд Навальныйн эд хэрэгслээс гадна түүний бөөлжиснөөс авсан сорьц байсан нь өөр нэг баримт бичигт дурдагдсан байсан боловч олон нийтэд нээлттэй тайланд түүнийг бөөлжсөн талаар эсвэл шинжилгээний талаар дурдаагүй байна.

Навальныйн нас барсан Ямал-Ненецкийн автономит тойргийн прокурорууд саяхан түүнийг үхлийг шалгахаас татгалзсан шийдвэрээ цуцалж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэхийг мөрдөн байцаагчдад даалгасан аж.

Эх сурвалж: The Moscow Times

#Алексей Навальный, #мөрдөн байцаалтын тайлан, #хордсон шинж тэмдэг,