Өмнөд Солонгос энэ долоо хоногт болох зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 76 жилийн ойн баяраар “Хёнму-5” баллистик пуужин болон бусад гол зэвсгийн системээ олон нийтэд дэлгэх гэж байгааг албаныхан ням гарагт мэдэгджээ.
8-9 тонн жинтэй байлдааны цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай гэгддэг “Хёнму-5”-ыг нийслэлээс өмнө зүгт орших Соннам дахь агаарын баазад болох ёслолын арга хэмжээ болон мягмар гарагт Сөүл хотын төвд болох цэргийн жагсаалын үеэр үзүүлэх гэнэ.
“Бид өнгөрсөн жил Зэвсэгт хүчний баярын арга хэмжээний үеэр Хёнму-4-ийг анх удаа дэлгэн үзүүлсэн бол энэ жил өмнөх загвараас хамаагүй илүү хор хөнөөлтэй Хёнму-5-ыг үзүүлэх болно” гэж албаны хүмүүсийн нэг хэлжээ.
Өмнөд Солонгос томоохон мөргөлдөөний үед Хойд Солонгосын эсрэг хүчтэй хариу арга хэмжээ авах, цэргийн чадавхыг саармагжуулах төлөвлөгөөнийхөө хүрээнд баллистик болон далавчит төрлийн хэд хэдэн Хёнму пуужинг бүтээгээд байгаа.
“Хёнму” газар-газар ангиллын пуужин нь Умардын цөмийн болон пуужингийн заналхийллийн эсрэг Сөүлийн “гурван тэнхлэгт” саатуулах стратегийн гол зэвсэгт тооцогддог байна.
Ёслолын үеэр мөн холбоотон АНУ-ын “B-1B” бөмбөгдөгч онгоцыг анх удаагаа Соннам дахь Агаарын баазад үзүүлэх аж.
“B-1B Lancer” нь дээд тал нь 1.25 Mach хурдлах, 12,000 километрийн зай туулах чадвартай, дөрвөн хөдөлгүүртэй хэт авиан стратегийн бөмбөгдөгч онгоц бөгөөд Гуам дахь баазаас Солонгосын хойгт хоёр цагийн дотор хүрч чадна.
Эх сурвалж: Yonhap

#баллистик пуужин, #Өмнөд Солонгос, #Хёнму-5,