Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дааданхүүгийн Батбаатар 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-т Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Д.Батбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-т уламжилж, манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг  худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол, соёл зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Ш.Мирзиёев түүнд ажлын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ Монгол, Узбекистаны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхэд Элчин сайдын гүйцэтгэх үүрэг чухал болохыг онцлов.

Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой болсныг тэмдэглээд Монгол Улсаас Узбекистан Улсад суугаа ЭСЯ-ыг нээснээр хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, төрийн байгууллага хоорондын хэлхээ холбоог идэвхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж буйг дурдав.

#ГХЯ, #Итгэмжлэх жуух бичиг, #Бүгд Найрамдах Узбекистан Улс, #Элчин сайд Д.Батбаатар,