НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Нью-Йорк хотноо 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр болсон L.69 бүлгийн Сайд нарын жил бүрийн ээлжит уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр оролцож, үг хэлэв.
Байнгын төлөөлөгч хэлсэн үгэндээ Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийг цогцоор нь хийх L.69 бүлгийн зорилгод тууштай байгаагаа дахин нотолж, Аюулгүйн Зөвлөлийг байнгын болон байнгын бус гишүүнчлэлийн ангилалаар өргөжүүлэх, Ази, Номхон далай, Африк, Латин Америк зэрэг бүс нутгийн төлөөллийг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Бүлгийн Сайд нарын уулзалтыг Сент Винсент ба Гренадинс Улсын Ерөнхий сайд Др. Ралф Гонсалвес даргалж, Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др. С. Жайшанкар Бразил Улсын Гадаад хэргийн сайп Мауро Виейра зэрэг 20 гаруй улсын төлөөлөгчид оролцож, байр сууриа илэрхийлэв. Энэ удаагийн уулзалтад Африкийн орнуудын C-10 бүлгийн гишүүд анх удаа уригдан оролцосноороо онцлог байв.
Эн дашрамд хөгжиж буй 25 улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төслийг 2007 онд танилцуулж, АЗ-ийн гишүүний 2 ангилалд хөгжиж буй орнуудын төлөөллийг багтаах санал гаргасан нь бүлэг байгуулагдах үндэс болсон юм. Тэрхүү тогтоолын төслийн дугаар нь “L.69” байсан бөгөөд уг нэрээр бүлгийг нэрлэсэн. Монгол Улс уг бүлэгт 2008 онд нэгдсэн.

#НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган, #Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр,