Гэрэл зургийг MPA.mn
Олон Улсын Эрүүл Хотуудын Холбооны Монголын Сүлжээнээс Монгол Улсын Тамхины үйлдвэр, худалдааны байгууллагуудын засаглалын ил тод байдлын судалгааг хоёр дахь удаагаа гаргалаа. Тус судалгаа нь дэлхийн улс орнуудад 2 жил тутамдаа нэг удаа хийгддэг хөндлөнгийн үнэлгээ юм . Монгол Улс анх 2021 онд хийж байсан .
2021 онд хийгдсэн Монгол Улсын Тамхины Үйлдвэрийн Хөндлөнгийн Үзүүлэлт (ТҮХҮ) Индексийн оноо 38 байсан бол 2023 онд ямар нэгэн өөрчлөлтгүйгээр мөн адил 38 оноо авсан байна. Энэ нь тус салбарт төрийн зохистой бодлого шаардлага байгааг харуулж байна. Тус индексийг Тамхины хяналтын тухай суурь конвенцид нэгдэн орсон улс орнууд хөндлөнгийн буюу Төрийн бус байгууллага, олон нийтийн хяналт оролцоотойгоор гаргадагаараа онцлогтой.
Тус судалгааны үр дүнд Монгол Улсын хувьд Тамхины хяналтын тухай суурь конвенцын 5 дугаар зүйлийн 5.3-т заасныг хэрэгжүүлэхэд ахиц дэвшилгүй байгаа, тамхины хяналтын хууль эрх зүйн орчин хязгаарлагдмал, электрон тамхи болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдийг зохицуулах журам байхгүй зэрэг бэрхшээлүүд байсаар байна. Түүнчлэн Монгол Улсын тамхины хэрэглээний татварын зөвлөмжөөс доогуур байгаа нь өндөр хэрэглээнд нөлөөлж байна . Тамхины үйлдвэрийг тухайн садбарын бодлого боловсруулалтад шууд оролцуулдаггүй ч, Монгол Улсын Засгийн газар болон үйлдвэр, худалдааны салбарын хоорондын харилцааны ил тод байдал хангалтгүй байна гэж тус тус дүгнэжээ.
Цаашид Монгол Улс Тамхины Үйлдвэрлэл, Худалдааны Оролцооны Индекс (TII)-ийн оноог сайжруулахын тулд дараах арга хэмжээг авах шаардлагатай байна гэж үзсэн байна. Үүнд:
1. Ил тод байдлыг нэмэгдүүлэх: Засгийн газрын албан тушаалтнуудын болон тамхины салбарын төлөөлөгчдийн уулзалт, хэлэлцүүлгийн хөтөлбөр, оролцогчид, үр дүнг олон нийтэд ил болгох журмыг заавал хэрэгжүүлэх. Энэ нь хариуцлагыг сайжруулж, салбарын нөлөөг бууруулна.
2. Хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх: ДЭМБ-ын Тамхины Хяналтын Суурь Конвенцын 5.3 дугаар зүйлийн удирдамжтай бүрэн нийцүүлэх өөрчлөлтийг хэрэгжүүлэх. Тухайлбал, тамхины салбар улс төрийн намуудад, сонгуулийн сурталчилгаанд болон засгийн газрын төсөлд хандив өгөхийг хориглох хэрэгтэй.
3. Тамхины татварыг нэмэгдүүлэх: Бүх төрлийн тамхины бүтээгдэхүүнд ногдуулах онцгой албан татварыг олон улсын жишигт (жижиглэн худалдааны үнийн 70%) нийцүүлэн нэмэгдүүлэх. Энэ нь хэрэглээг бууруулж, салбарын нөлөөг багасгана.
4. Салбарын нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг хориглох: Тамхины салбарын эерэг имижийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг хатуу хориглож, хуулийг хэрэгжүүлэх.
5. Зөрчлийн эсрэг бодлого боловсруулах: Олон нийтийн албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа засгийн газрын хуучин албан тушаалтнуудыг тамхины салбарт ажиллахыг хориглох ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх.
6. Шинээр гарч буй бүтээгдэхүүний зохицуулалтыг бэхжүүлэх: Электрон тамхи, халаадаг тамхи, усан яндан зэрэг бүтээгдэхүүнийг Тамхины хяналтын тухай хуульд багтааж, маркетинг, борлуулалт, татварын зохицуулалтыг хийх.
Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр Монгол Улс тамхины хяналтын бодлогоо сайжруулж, салбарын оролцоог багасгах боломжтой юм.

#онцолсон, #тамхи, #Олон Улсын Эрүүл Хотуудын Холбооны Монголын Сүлжээ, #Монгол Улсын Тамхины үйлдвэр,