Хятад улс Номхон далай руу тив алгасах баллистик пуужин (ICBM) амжилттай хөөргөснөө анх удаа олон нийтэд хүлээн зөвшөөрчээ.
Ардын чөлөөлөх армийн пуужингийн хүчин лхагва гарагт Бээжингийн цагаар 8:44 цагт дуураймал хошуу тээвэрлэсэн “ICBM”-ийг хөөргөсөн бөгөөд товлосон бүсэд нь унасан болохыг Хятадын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.
Мөн туршилтыг “жил тутмын сургуулилалтын төлөвлөгөөнд багтсан”, ямар ч улс орон, байг онилох зорилгогүй байсан гэжээ.
Хятад улс “холбогдох орнуудад урьдчилан мэдэгдсэн” байсан талаар “Xinhua” агентлаг тусдаа мэдээлэв. Уг хөөргөлт нь “зэвсэг, техник хэрэгслийн гүйцэтгэл, армийн бэлтгэлийн түвшинг үр дүнтэй турших зорилготой байсан ба хүлээгдэж байсан зорилтдоо хүрсэн” гэж нийтлэлдээ дурдсан байна.
Хятад улс ийм туршилтыг ихэвчлэн өөрийн агаарын орон зайд хийдэг бол Номхон далайг онилсон сүүлийн туршилт нь сүүлийн хэдэн арван жилд болж буй анхны ийм туршилт аж.
Шинжээчид үүнийг цөмийн чадавхаа шинэчлэх хүчин чармайлтын илрэл гэж үзэж байна. Хятад улс шинэ технологи хөгжүүлж, цөмийн зэвсгээ шинэчлэхийн хэрээр туршилт хийх шаардлага үүссэн байж болзошгүй юм.
Зарим шинжээчид Хятадын цөмийн бүтээн байгуулалтын хурд шаардлагатай хэмжээнээс аль хэдийн давсан байх магадлалтай гэж үздэг.
Пентагон тус улсын зэвсэглэлд 500 гаруй цөмийн цэнэгт хошуу байгаагийн 350 орчим нь “ICBM” боловч 2030 он гэхэд 1,000 гаруй цэнэгт хошуутай болно гэж өнгөрсөн жил тооцоолж байв.
Эх сурвалж: The Guardian

#ICBM, #тив алгасах баллистик пуужин, #хятад улс,