Мягмар гарагт Өмнөд Солонгосын прокурорын бие даасан мөрдөн шалгах хороо Солонгос-Америк гаралтай пасторыг тэргүүн хатагтай Ким Кеон Хид тансаг цүнх болон бусад үнэтэй эд зүйлс бэлэглэсэн хэргээр яллахыг зөвлөжээ.
Хөндлөнгийн шинжээчдээс бүрдсэн комисс пастор Чой Жэ Ёныг авлига хээл хахуулийн эсрэг хуулийг зөрчсөн, гүтгэлэг болон бусад дуулиантай холбоотой хэргээр яллах эсэх талаар хаалттай хуралдсаныхаа дараа шийдвэрээ танилцуулсан байна.
Солонгос-Америк гаралтай пастор 2022 онд ажлын байран дээрээ тэргүүн хатагтайд гурван сая вон буюу 2,248 ам. долларын үнэтэй “Dior” гар цүнх бэлэглэсэн бөгөөд уг уулзалтаа нууц камераар бичиж, бичлэгээ өнгөрсөн жил цахим мэдээллийн хэрэгслээр цацсан юм.
Санал хураалтаар комиссын бүрэлдэхүүний 8 нь Чойг авлигын эсрэг хуулийг зөрчсөн хэргээр яллахыг дэмжсэн бол 7 нь эсрэг санал өгсөн байна. Харин Чойг гүтгэлгийн хэргээр яллахыг 14-1-ийн харьцаатайгаар дэмжээгүй байна.
Өмнөд Солонгост ихэвчлэн улс төрийн холбогдолтой хэрэгт прокурорууд хяналтын хороог хуралдуулж, мөрдөн байцаалтын асуудлаар хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг сонсдог боловч прокурор дүгнэлтийг заавал биелүүлэх шаардлагагүй.
Прокурорын зүгээс тэргүүн хатагтайг цүнхний хэргээр яллах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасны дараа пастор Чой түүнийг болон тэргүүн хатагтайг хээл хахууль нэхсэн, авлигын тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр яллах ёстой гэж марган, уг шийдвэрийг хянаж үзэх хүсэлт гаргаад байсан юм.
Харин прокурорууд энэхүү бэлгийг Ерөнхийлөгч Юн Сук Ёолын албан тушаалтай холбоогүй гэж үзэж байгаа аж.
Прокурорын зүгээс хөндлөнгийн шинжээчдийн шийдвэрийг хэлэлцээд тэргүүн хатагтай, Чой нарыг цүнхний хэрэгт холбогдуулан яллах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: Yonhap

#Өмнөд Солонгос, #тэргүүн хатагтай Ким Кеон Хи, #тансаг цүнхний хэрэг,