Швейцарын цагдаа нар “Sarco” компанийн үйлдвэрлэсэн амиа хорлох төхөөрөмж гэгчийг ашиглан амиа хорлосон гэх эмэгтэйн хэрэгтэй холбогдуулан хэд хэдэн хүнийг баривчилжээ. Энэ нь уг маргаан дагуулсан төхөөрөмжийг ашигласан анхны тохиолдол юм.
Тодруулбал, даваа гарагт Шаффхаузен мужийн цагдаа нар төхөөрөмжийг ашиглан амиа хорлоход өдөөн турхирсан, тусалсан хэргээр хэд хэдэн хүнийг баривчилсан байна.
Хэдийгээр зарим тохиолдолд Швейцар улсад өөрийн хүсэлтээр амьдралаа дуусгах нь хуулиар хамгаалагдсан байдаг ч энэ нь маш өндөр зохицуулалттай практик юм.
Харин “Sarco”-ийн капсулыг эмнэлгийн мэргэжилтний хяналтгүйгээр амьдралаа дуусгахыг хүссэн хүн ажиллуулж болдог байна.
Маргаан дагуулсан капсулыг даваа гарагт Германтай хиллэдэг Швейцарын хүн ам сийрэг суурьшсан Меришаусен орчмын ойн байшинд ашиглажээ.
Цагдаа нарын хэлснээр уг төхөөрөмжийг ашиглан амиа хорлосон тухай мэдээллийг хуулийн фирмээс тэдэнд өгсөн байна. Одоогоор хэдэн хүн баривчлагдсан, тэдгээр нь хэн болох талаар мэдээлэл байхгүй байна. Талийгаачийн нэрийг мөн зарлаагүй.
Өнгөрсөн долдугаар сард “Sarco”-ийн төхөөрөмжийг сурталчилдаг, ийм төрлийн үхлийг дэмжигч бүлэг капсулыг энэ жил анх удаа ашиглана гэж таамаглаж байгаагаа мэдэгдэж байжээ.
Энэ нь ямар нэгэн эм эсвэл эмчээс хамааралгүйгээр амиа хорлох боломжийг олгодог бөгөөд зөөврийн төхөөрөмжийг “3D” принтерээр хэвлэж, гэртээ угсарч болох тул эвтанази хийх боломжийг өргөжүүлнэ гэж дэмжигчид нь үздэг байна.
Гэсэн хэдий ч ийм төрлийн үхлийг хуулиар хамгаалдаг Швейцар улсад "Sarco" олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж. Шүүмжлэгчид төхөөрөмжийг амиа хорлолтыг гоё сайхан мэтээр сурталчилсан гэж үзэж, эмнэлгийн хяналтгүйгээр ажиллуулах боломжтой гэдэгт нь санаа зовдог байна.
Их Британи болон Европын бусад ихэнх орнуудад ийм төрлийн практик нь хууль бус байдаг ч олон жилийн турш олон мянган хүн амьдралаа дуусгахын тулд Швейцарыг зорьж иржээ.
Эх сурвалж: BBC

#Швейцар, #амиа хорлох төхөөрөмж, #Sarco,