Орос улс батлан ​​хамгаалахын зардлаа энэ онд 10.4 их наяд рубль байснаас 2025 онд 13.2 их наяд рубль буюу 142 тэрбум доллар болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа талаар “Bloomberg” мэдээлжээ.

Энэ өсөлт нь таамаглаж буй ДНБ-ий 6.2 хувийг эзлэх бөгөөд түүхэн өндөр үзүүлэлт юм. Мөн батлан ​​хамгаалах болон үндэсний аюулгүй байдлын зардал нь 2025 оны засгийн газрын нийт зардлын 40 хувийг эзэлж, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн бодлого, эдийн засаг зэрэг салбарын нийт зардлын нийлбэр дүнгээс давж гарах аж.

Үүний зэрэгцээ, “Bloomberg”-ийн мэдээлснээр 2025 оны төсвийн 30% буюу 12.9 их наяд рубль нь нууцын зэрэглэлтэй буюу тодорхойгүй зүйлд хуваарилагдсан байна. 2024 онд энэ дүн 11.1 их наяд рубль байжээ.

Харин 2026, 2027 онд Орос улс батлан ​​хамгаалах зардлаа ДНБ-ий 5.6% ба 5.1%-д хүргэж, бага зэрэг бууруулахаар төлөвлөсөн байна. Гэсэн хэдий ч үндэсний батлан ​​​​хамгаалах зардал одоогийн түвшнээс өндөр хэвээр байх бөгөөд дайны өмнөхөөс хэд дахин их байх болно.

2025 оны төсөв мөн ДНБ-ий 0.5%-тай тэнцэх хэмжээний алдагдалтай байх төлөвтэй байна. 2024 онд төсвийн алдагдал нь 1.7%-тай тэнцэж байсан бол татварын өсөлт, газрын тос, байгалийн хийн бус орлогоо нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор алдагдлаа бууруулж чадна гэж тооцоолжээ.

2025-2027 оны төсвийн төслийг ирэх даваа гарагт хууль санаачлагчдад өргөн барих төлөвтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин батлан ​​хамгаалахын зардал болон Украины эзлэгдсэн газар нутгийг нэгтгэх асуудлыг засгийн газрын нэн тэргүүний зорилтын жагсаалтад оруулж, ирэх төсвийн төсөлд тусгаж байгааг мэдэгдэж байв.

Украины дайн дууссан ч Орос улс зэвсэгт хүчнээ сэргээн босгохын тулд хэдэн жилийн турш батлан ​​хамгаалах зардлаа дунджаас өндөр түвшин барих шаардлагатай гэж шинжээчид үзэж байгаа. Зарим цэргийн шинжээчид үүнд 8 жил шаардлагатай гэж тооцоолсон байна.

Эх сурвалж: The Moscow Times

#Орос Улс, #улсын төсөв, #батлан хамгаалах зардал,