Дэлхийн хамгийн том кофе үйлдвэрлэгч Бразилд тариаланчид сүүлийн 70 гаруй жилд тохиолдоогүй ган гачиг, хэт халалтын улмаас ургацаа алдах эрсдэлтэй тулгараад байна.
Энэ сард дуусаж байгаа Бразилын ургац хураалтын улиралд өнгөрсөн жилтэй харьцуулахад ургацын хэмжээ бараг өөрчлөгдөөгүй, экспорт хэвийн хэмжээнд байгаа ч үргэлжилсэн ган гачиг нь 2025/2026 оны ургац хураалтад хүндрэл учруулах төлөвтэй байгааг Сан Паулогийн Хөдөө аж ахуйн бизнесийн сургуулийн дэргэдэх Хэрэглээний эдийн засгийн ахисан түвшний судалгааны төв даваа гарагт гаргасан тайландаа дурджээ.
Дэлхийд кофены үйлдвэрлэлээрээ хоёрт ордог Вьетнам улс мөн хэт халалт, ган гачигт нэрвэгдсэн нь кофены ургацад нь сөргөөр нөлөөлсөн байна. Хоёр орны нийлүүлэлтийн хомсдолоос болж дэлхий даяар кофены үнэ аль хэдийн нэмэгдэж эхэлжээ.
Цаг уурын нөлөөгөөр кофены ургамлын ургалт саатаж, цэцэг нь цэцэглэхээ больж, интоор нь гарч ирэхгүй болох, эсвэл шошны чанар муудах зэрэг эрсдэлүүд тулгардаг байна.
Ингэснээр тариаланчдын авах ургацын хэмжээ багасах бөгөөд зах зээл эдгээр хөдөлгөөнийг урьдчилан таамаглаж, Нью-Йоркт арабика кофе, Европт робуста кофе илүү өндөр үнээр худалдаалагдаж эхэлжээ.
1970-аад оны сүүлээр Бразилын кофены тариалангийн 70%-ийг цан хяруу сүйтгэсний дараа кофены үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч байсантай харьцуулахад өнөөгийн өсөлт тухайн үеийн хэмжээнд хүрээгүй байгаа аж. Гэвч кофены үнэ сүүлийн жилүүдэд огцом өссөн бөгөөд Олон улсын кофены байгууллагын мэдээлснээр сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрсэн байна.
Тус байгууллагын мэдээлснээр наймдугаар сард олон төрлийн ногоон кофены үрийн дундаж үнэ нэг фунт нь дунджаар 2.38 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс бараг 55%-иар өссөн үзүүлэлт аж.
Зарим талаараа, ялангуяа Ази тивд эрэлт нэмэгдсэн нь үнэ өсөхөд нөлөөлсөн ч таагүй цаг агаар гол хөшүүрэг нь болж байна. Колорадо мужид төвтэй “CoМank”-ийн хүнс, ундаа хариуцсан ахлах эдийн засагч Билли Робертсаны хэлснээр ган гачиг, цан хяруу, гал түймрийн улмаас Бразил дахь арабика кофены тариалангийн талбайн тавны нэг орчим нь сүйджээ.
Эх сурвалж: AP