ГХЯ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клубээс Улаанбаатар дахь гадаад орны Элчин сайдын яамдтай хамтран жил бүрийн намар зохион байгуулдаг “Сайн санааны үйлс” олон улсын өдөрлөг уламжлал ёсоор 24 дэх жилдээ энэ 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар зочид буудлын Их танхимд болж өнгөрөв.

Энэ удаагийн олон улсын хандивын өдөрлөгт Европын Холбоо, Япон, Энэтхэг, БНСУ, Лаос, ОХУ-ын ЭСЯ-д, Тайландын Өргөмжит консулын газраас гадна эмэгтэй манлайлагчтай үндэсний бизнесүүд, жижиг дунд үйлдвэрлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид зэрэг 60 орчим нэгж оролцсон нь өмнөх жилээс даруй хоёр дахин илүү үзүүлэлт байв.

Тус арга хэмжээнд оролцсон ГХЯ-ны төлөөлөл, ДТГ-ын тэргүүн нар гэр бүл, ажилтнуудын хамт, олон улсын байгууллагууд, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн төлөөлөл,  Эмэгтэйчүүдийн дипломат клубийн гишүүд болон ард иргэд идэвхтэй оролцож, улс орнуудын соёл, сурталчилгаа, мэдээлэлтэй танилцаж, бэлэг дурсгалын зүйлс худалдан авалт, үндэсний хоолны амталгаа хийв.  Энэ жилийн арга хэмжээнд ЕХ-ны ТРАМ – экспортыг дэмжих төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа арьс шир, ноос ноолуур, гоо сайхны чиглэлээр ажиллаж байгаа үндэсний гарааны бизнесүүд болон жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн тавигдсан байв. Нийслэлийн Жижиг дунд  үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв энэхүү арга хэмжээг сайшаан санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллажээ.

Жил бүрийн энэхүү арга  хэмжээний хүрээнд цугларсан хандивын хөрөнгөөр нийгмийн зорилтот бүлэгт зориулсан тодорхой төслүүдийг санхүүжүүлж сайн санааны үйлсийг дэлгэрүүлэхийн зэрэгцээ хувиараа аж ахуй эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ сурталчлах, зах зээлд өөрийн байр сууриа олоход нь тодорхой дэмжлэг үзүүлж, харилцан өгөөжтэй ажилладаг уламжлал тогтжээ.  Энэ уламжлалын хүрээнд ААН, бизнесүүд бие биеэсээ суралцах, туршлагаа хуваалцах бололцоог нээж өгч байна. Тухайлбал, ЕХ-ны ТРАМ төслийн тусламжтайгаар үйлдвэрлэл, бизнесээ хөгжүүлж буй аж ахуйн нэгжийн туршлагаар  үйлдвэрлэлээ кластерийн хэлбэрээр хөгжүүлэх нь үр дүнтэй байгаатай танилцах бололцоо гарчээ. Ийнхүү “Сайн санааны үйлс” арга хэмжээ хүрээгээ тэлсээр байна.

“Сайн санааны үйлс” арга хэмжээг нээж Эмэгтэйчүүдийн дипломат клубийн тэргүүн С.Онон  хэлсэн үгэндээ “Клуб байгуулагдсаны 25 жилийн ойг  өнгөрсөн оны 5 дугаар сард тэмдэглэж, өнгөрсөн түүхээрээ бахархах, ирээдүйд энэхүү уламжлалаа үргэлжлүүлэн улам өргөн хүрээтэй  ажиллах эрмэлзэл дүүрэн байна. Клубийн үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж “Сайн санааны үйлс” арга хэмжээ нь олон нийтийн хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг болсон. Клуб нь өнгөрсөн хугацаанд эмзэг, зорилтот бүлэгт зориулсан том, жижиг нийлсэн 100 гаруй төслөөс 5 төслийг 2023-2024 онд хэрэгжүүлсэн нь ихээхэн ач холбогдол, үр дүнтэй байна” гэж онцлон тэмдэглэв.

Тус өдөрлөгт Хүндэт зочноор оролцсон НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра  “Эмэгтэйчүүдийн дипломат клуб” нь нийгмийн сайн сайхны төлөө бүхий л түвшинд сайн санааны үйл ажиллагааг чин сэтгэлээсээ, тууштай хэрэгжүүлж ирсэнд талархал дэвшүүлэхийн хамт энэхүү сайхан санаачилга нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт, зорилгод нийцсэн арга хэмжээ болж эмэгтэйчүүдийн үүрэг нийгэмд хичнээн чухал болохыг харуулж байна гэв.

#БНсу, #Европын холбоо, #Энэтхэг, #Япон, #Лаос, #ОХУ-ын ЭСЯ-д, #Тайландын Өргөмжит консул, #“Сайн санааны үйлс” олон улсын өдөрлөг,