Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төслийн үйл ажиллагаатай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөл Дорноговь аймгийн Иххэт суманд очиж танилцлаа.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа уг төслийн хүрээнд тэжээлийн ургамал тариалах чиглэлээр Увс аймгийн Өлгий сум, Говь-Алтай аймгийн Төгрөг сум, Дундговь аймгийн Эрдэнэдалай сум болон Дорноговь аймгийн Иххэт сумдад тус бүр 10-аас 15-н гишүүнтэй малчдын бүлгүүдийг байгуулан хамтран ажиллаж байна.

Яамны төлөөлөл болон төсөл хэрэгжүүлэгч багийн зүгээс Дорноговь аймгийн Иххэт сумын Бүрдэнэ багт байрлах “Өнгөт малчдын бүлэг”-ийн ахлагч н.Алтанхуягийн хот айлд очиж малын тэжээлийн ургамлыг 5 га талбайд тариалсан нөхцөл байдалтай танилцаж, малчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Малчид тэжээлийн ургамал тариалснаар малдаа уургийн агууламж өндөр, тэжээллэг чанар сайтай тэжээлийг бэлтгэх, тэжээх боломж бүрдэж байна.

Мөн төслийн хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлж, шинэ мэдлэг, ур чадвар эзэмшиж байна. Үүнд:

Малчдын бүлгийн зарим гишүүд талбайнхаа хамгаалалтыг сайжруулах зорилгоор мод тарьж хамгаалалтын зурвас байгуулж эхэлсэн.
Өрхийн хүнсний ногоо тарих ажлын хүрээнд малчдын бүлгийн гишүүд өрхийн хэрэгцээнийхээ хүнсний ногоо, жимс тарьж ургуулжээ. Тухайлбал төмс, сонгино, саримс, манжин зэрэг ногоо, шийгуа болон хүлэмжид өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү гэх мэт нарийн ногоо тариалж байна.
Өвөлжөө, хаваржааны бууцанд хөрсгүй тариалалтын аргаар ногоон тэжээл тарьж амжилттай хэрэгжүүлсэн байна.

Ногоо тэжээл тариалалтын явцад малчид дараах ур чадваруудыг эзэмшиж байна: Үүнд:

Трактор, дагалдах тоног төхөөрөмж болох анжис, хөрс сийрүүлэгч, үрлэгч трактор зэрэг төхөөрөмжийн угсралт, тохируулга хийх, газар хагалгаа, хөрс боловсруулах, усалгааны систем суурилуулах зэрэг технологийн ур чадварыг мэргэжлийн зөвлөхөөс суралцаж, эзэмшиж эхэлсэн байна. Говийн бүс нутагт тариалалт хийх туршлагатай малчид цөөн байсан тул энэ мэдлэг чухал байв.
Мөн малчид хоорондоо бүлэг үүсгэн хөдөлмөрөө хоршиж, хамтарч ажиллах, харилцан бие биедээ дэмжлэг үзүүлэхэд суралцсан нь уг төслийн үйл ажиллагааны ажлын гол үр дүн болж байна.
 Ялангуяа говийн бүсэд байгалийн хадлан бэлтгэх боломж хомс байдаг тул энэхүү төслийг хэрэгжүүлснээр 5 га талбайгаас 10-15 сая төгрөгийн үнэ бүхий ногоон тэжээл тариалан хураан авах боломж бүрдэж байна. Энэ нь говийн малчдын өндөр үнэтэй өвс, тэжээл худалдан авдаг байдлыг өөрчилж, малчин өрхийн амьжиргаанд эергээр нөлөөлж байна.

Энэ жишгийг Монгол орны өнцөг булан бүрд бэлчээрийн мал аж ахуй эрхэлж буй үйлдвэрлэл эрхлэгчдэд түгээн дэлгэрүүлж, малын тэжээлийн хангамжийг сайжруулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, цаашлаад малын тоонд биш чанарт анхаарч, бэлчээрийн даац хэтрэлтийг бууруулах, нөхөн сэргээх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой ажлын эхлэл болжээ гэж ХХААХҮЯ-аас мэдээллээ. 

#Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, #ххаахүя, #Говийн бүсэд малын тэжээлийн ургамал тариалалж буй явц,