ЭРҮҮЛ МЭНД

АШУҮИС-ийн Монгол, Японы эмнэлэг 450 ортой өргөтгөлийн барилга барина

-АШУҮИС-ийн Монгол, Японы эмнэлгийн хөрөнгө оруулалтын ажилтай танилцлаа-

УИХ-ын БСШУС-ын байнгын хороо, Төсвийн байнгын хороо хамтран боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцаж, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан нар өнөөдөр АШУҮИС-ийн Монгол, Японы эмнэлгийн хөрөнгө оруулалтын ажилтай танилцлаа.

АШУҮИС-ийн Монгол, Японы эмнэлгийн удирдлага 450 ортой өргөтгөлийн барилга ашиглалтад ортол шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв. Үүнээс гадна зүрхний шигдээсийн үед яаралтай тусламж үзүүлэх аппарат, тоног төхөөрөмжийн 1.2 тэрбум төгрөгийн асуудлыг тавилаа.

Хамтарсан ажлын хэсгийн ахлагч шаардлагатай тоног төхөөрөмж, санхүүжилтийн асуудлыг ирэх оны төсөвт тусгахад анхаарч ажиллахаа хэлсэн юм.

May be an image of 3 people and people standing
May be an image of 4 people, people sitting and people standingMay be an image of 6 people, people standing and indoor

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet