Хойд Солонгос цөмийн түлш үйлдвэрлэдэг центрифугуудынхаа зургийг анх удаа хэвлэлд нийтэлжээ.

“KCNA”-ийн Тус улсын удирдагч Ким Жон Уны Цөмийн зэвсгийн хүрээлэн болон зэвсгийн чанартай цөмийн материалын үйлдвэрлэлийн баазад хийсэн айлчлалын талаарх мэдээнд центрифугийн зураг хавсаргасан байсан нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн олон тогтоолоор хориглосон Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг харах ховорхон боломжийг олголоо.

Зурган дээр Ким уран баяжуулдаг металл центрифугуудын хооронд алхаж байх бөгөөд “KCNA”-ийн мэдээнд айлчлал хэзээ болсон талаар болон байгууламжийн байршлын талаар тодорхой заагаагүй байна.

Ким зэвсгийн үйлдвэрлэлтэй танилцах үеэрээ тактикийн цөмийн зэвсэгт шаардагддаг материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг тушааж, цөмийн зэвсэг нь АНУ болон түүний холбоотнуудын заналхийллийг сөрөн зогсоход чухал ач холбогдолтойг онцолжээ.

Мөн “АНУ-ын империалистууд тэргүүтэй хүчнийхний” Хойд Солонгосын эсрэг цөмийн аюул заналхийлэл улаан шугамыг давсан гэж хэлснийг “KCNA” иш татсан байна.

Хойд Солонгост уран баяжуулах хэд хэдэн байгууламж байдаг гэж үздэг. Хиймэл дагуулаас авсан зургаас харвал сүүлийн жилүүдэд Ёнбён хотын Цөмийн шинжлэх ухааны судалгааны төв, тэр дундаа уран баяжуулах үйлдвэрт барилгын ажил явагдах болсон нь өргөтгөл байх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

Уран бол байгальд байдаг цацраг идэвхт элемент юм. Цөмийн түлш үйлдвэрлэхийн тулд түүхий ураныг тодорхой процессоор оруулж уран-235 изотопын агууламжийг нь баяжуулдаг.

Хойд Солонгос 2010 онд гадаадын зарим эрдэмтдийг Ёнбён дахь судалгааны төвдөө урьсан боловч АНУ-д төвтэй “Stimson” төвийн Женни Тауны хэлснээр баасан гарагт “KCNA”-ийн нийтэлсэн зураг нь центрифугийн анхны бөгөөд цорын ганц гэрэл зураг аж.

Энэ нь тэдний уран баяжуулах чадвар хэр зэрэг дэвшилттэй болсныг харуулж байгаа бөгөөд цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэх чадвар болоод амлалтад нь үнэмшил төрүүлж байна гэж Таун хэлэв.

Ким пүрэв гарагт мөн олон пуужин хөөргөх шинэ системийн туршилтыг ажиглаж, лхагва гарагт армийн сургалтын баазад зочилсон байна.

Эх сурвалж: Reuters 

#Хойд солонгос, #уран баяжуулах үйлдвэр, #цөмийн түлш,